Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Улаанбаатар хотын хэмжээнд байгаа автозогсоолын тоог нэгтгэж эхлүүлжээ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах хот дүүргийн тэнцвэрийг хангах үндэсний хорооны төлөвлөгөө боловсруулагдаж дууссаныг шуурхай зөвлөгөөний үеэр дуулгалаа.

Уг төлөвлөгөө нь авто замын ачааллыг бууруулах зорилгын хүрээнд 18 зорилт, 89 төсөл арга хэмжээ, олон төвт хот болгох зорилгын хүрээнд дөрвөн үндсэн зорилт, 12 төсөл арга хэмжээ,  хот дүүргийн тэнцвэрийг хангах, тулгамдаж буй асуудлыг шийдэх хүрээнд дөрвөн үндсэн зорилго, 18 төсөл арга хэмжээг боловсруулсан байна.

Төлөвлөгөөг боловсруулах явцад хүндрэл учруулж буй хоёр асуудал байгааг тодотгов. Үүний нэг нь нийслэлийн хэмжээнд шинээр барьж байгуулж буй сургууль цэцэрлэгийн тоо. Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулахад сургууль, цэцэрлэгийн хүртээмж онцгой нөлөөтэй. Хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн өсөн нэмэгддэг замын түгжрэлийг сааруулахын тулд нийгмийн дэд бүтэц болох сургууль цэцэрлэгийн байршлыг оновчтой болгохыг зорьж байгаа. Гэтэл нийслэлийн харьяа алба агентлагуудад нийслэлийн хэмжээнд шинээр барьж байгуулж буй сургууль цэцэрлэгийн тоо зөрүүтэй байгааг Хотын орлогч дурдлаа. Удаах нь газар чөлөөлөлттэй холбоотой хүндрэл. Үүнд газрын албаныхан анхаарч ажиллахыг мөн хүслээ.

Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд байгаа бүх зогсоолын тоог гаргах, нэгтгэх ажлыг энэ долоо хоногт эхлүүлж байгаа аж. 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.