Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
АН: Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг батлан даалтаар гаргахыг хүсч байна

Өнөөдөр /2021.10.19/ АН-ын төлөөллөөс мэдээлэл хийлээ. Тэд прокурорын байгууллагад хандаж, Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг батлан даалтаар гаргах хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн тэд хүнд гэмт хэрэгтэн биш бөгөөд тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн. Тиймээс заавал хорьж цагдах шаардлагагүй гэж АН үзэж байна гэлээ.

АН-ын дарга М.Тулга: Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлснийхээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан намын зүгээс батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна. Тэднийг баривчлах явцад цагдаагийн алба хаагчдын зүгээс гаргасан хүний эрхийн зөрчлүүд, хууль бус үйлдлийг шалган тогтоож, хууль зөрчсөн буруу жишгийг дахин давтахгүй байхыг прокурорын байгууллагаас шаардаж байна. Иргэн Э.Одбаярын хувьд цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад 10 гаруй хонож байхад эрх баригчид огт тоохгүй байна. Түүнийг бичлэг тараасан гэх үндэслэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан юм билээ. Иргэн Д.Монголхүүг хууль сахиулагчтай зүй бусаар харьцсан гэх үндэслэлээр хорьсон байна лээ. Үндсэн хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой. Ингэж болохгүй байх. Эдгээр залуус тайван замаар үг хэлэх эрхээ эдэлсэн. Онц ноцтой гэмт хэрэгтэн бол биш.
 
АН-ын бүлгийн  дарга Д.Ганбат: Бид хүний эрхийн талаар мэдээлэл хийж байна. Монгол Улсын иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байна. Эрхээ эдэлснийхээ төлөөр цагдан хорих 461 дүгээр ангид хоёр иргэн хоригдлоо. Би өөрийн биеэр очиж эргэсэн. Иргэн Э.Одбаярын хувьд өлсгөлөн зарласан. Төрийн ордны хоёр талд иргэн Ц.Чинбат гэх ижил нэртэй хоёр иргэн эсэргүүцлээ илэрхийлж байна. Мөн Сүхбаатарын хөшөөний өмнө УИХ-ын гишүүн асан С.Жавхлан суулт зарлаад тав хонолоо. Тэгэхээр эрх баригчдыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг шаардаж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж буй эрх баригчдын гарт цагдаа, хууль хүчний байгууллагынхан гээд бүгд байна. Иргэдэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх л бий гэсэн юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.