Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Н.Уртнасан: Уулнаас мод шилжүүлэн суулгахыг дэмжихгүй харин мод үржүүлгийн ААН-үүдийг урамшуулж ажиллана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулах тухай тогтоолын төсөл батлагдсаныг БОАЖ-ын сайд Н.Уртнасан танилцууллаа. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд тэргүүлэх бөгөөд хоёр дэд даргаар нь БОАЖ-ын сайд, тус яамны Тамгын газрын дарга ажиллана.

Тэрээр, "Монгол Улс өнгөрсөн хугацаанд нийт таван удаа цөлжилтийн үнэлгээг хийхэд 2020 оны буюу тав дахь удаагийн үнэлгээгээр Монгол орны нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд ямар нэг байдлаар өртсөн байна. Үүний 23 хувь буюу 30 орчим га талбай цөлжилтөд нэн хүчтэй буюу хүчтэй гэсэн ангилалд өртсөн. 

Еөрөнхийлөгчийн тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулахад энэхүү Үндэсний хорооны бүтэц бүрэлдэхүүнийг зөв ашиглаж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэл дээр тус хороо ажиллана. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо цаашид улиралд нэг удаа хуралдаж, улсын хэмжээнд анхаарал татаад байгаа цөлжилтийг бууруулах, хөрсний бохирдлыг арилгах чиглэлээр хийж буй бүх ажлын уялдаа холбоог сайжруулах, салбар дундын зохицуулалтад анхаарч ажиллана. 

Ингэхдээ уулнаас мод шилжүүлэн суулгах ажлыг дэмжихгүй. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9.2 сая суулгац байгаа. Хэрэв 100 сая суулгац хэрэгтэй гэвэл одоо байгаа нөөцөө 10 дахин нэмэгдүүлэх шаардлага бий.

Тиймээс мод үржүүлгийн аж ахуй нэгжүүдийг урамшуулах, үйл ажиллагааг нь дэмжих бодлого барина" гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.