Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
250 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмжийг орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө

Эрүүл мэндийн яам КОВИД-19 цар тахлын үед өвчтөнүүдэд яаралтай тусламж үзүүлэхэд нэн шаардлагатай 1,000 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмжийг худалдаж авах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлыг дэмжин “Оюу толгой” компани 570 сая төгрөг хандивласан юм. Өнөөдөр Эрүүл мэндийн яам “Оюу толгой” компанитай хамтран эхний ээлжийн 250 ширхэг төхөөрөмжийг орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө. Хүчилтөрөгч өтгөрүүлэгч нь зөвхөн КОВИД-19 өвчний үед төдийгүй хүчилтөрөгчийн дутагдалд орсон бүх өвчтөнд хэрэгцээтэй төхөөрөмж юм. Орон нутгийн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх тус төхөөрөмж нь Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт оруулж буй том хөрөнгө оруулалтын нэг болж байна. Цар тахлын энэхүү сорилт бүхий цаг үед “Оюу толгой” компани эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. “Оюу толгой” компани Рио Тинто Монгол болон НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Улаанбаатар хотод хоёр, Өмнөговь болон Дорноговь аймагт тус бүр нэг PCR лабораторийг ашиглалтад оруулж, лабораторид ажиллах эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, зайнаас нарийн мэргэжлийн эмч нартай холбогдож, зөвлөгөө өгөх таблет, алслагдсан бүсэд байдаг иргэдэд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх багцыг өмнө нь олгоcон юм.
 
 
 
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Хүчилтөрөгч өтгөрүүлэгч нь зөвхөн КОВИД-19 өвчний үед төдийгүй хүчилтөрөгчийн дутагдалд орсон бүх өвчтөнд хэрэгцээтэй төхөөрөмж юм. Орон нутгийн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх тус төхөөрөмж нь Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт оруулж буй том хөрөнгө оруулалтын нэг болж байна. Цар тахлын энэхүү сорилт бүхий цаг үед “Оюу толгой” компани эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархал илэрхийлж байна.” хэмээн онцоллоо.
 
 
 
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Бид ажилтнууд, орон нутгийн ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, Монгол Улсын Засгийн Газар, Өмнөговь аймаг, Ханбогд сумын Онцгой комисстой ил тод, нээлттэй хамтран ажиллаж, шаардлагатай зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүнд цаг үед бие биеэ дэмжиж, хүн нэг бүр халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг авч, хамтдаа цар тахлыг давж гарах нь чухал юм. Оюу толгойн уурхайн үйл ажиллагааг тогтвортой явуулах, гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд бүхий л талын дэмжлэгийг үзүүлж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүд, төрийн албан хаагчид болон нийт ажилтнууд, ханган нийлүүлэгчдэдээ баярлалаа. “Оюу толгой” компани цаашид ч Монгол Улс дахь КОВИД-19 цар тахлын нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг багасгах, ард иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажилд дэмжлэг үзүүлсээр байх болно.” хэмээн хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.