Уншиж байна...
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад албан ёсны айлчлал хийнэЦагаан сараар тав хоног амарнаББСБ болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийлээУ.Шинийннэгэн: Хичээл зүтгэл хүнийг голдоггүй учраас өөрийн хэлсэн үгэндээ эзэн байхыг хичээдэгМонгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Танаа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулавТөрийн байгууллагын нэрийг ашиглаж, залилан хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулнаБ.Бямбасайхан: 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан баринаПРОКУРОР: Хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэАТГ-аас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу удаашралтай баригдаж буй болон зогссон 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэжээЧингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлжээБайгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бөгөөд бодит мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулнаБайгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тхуай үнэн бөгөөд бодит мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулнаЦЕГ: "Покер тоглоод 150.000.000 төгрөгөө алдчихлаа" гэх дуудлага бүртгэгдээд байна

Б.Бямбадорж: Чанарын шаардлага хангасан оношлуур хэрэглэсэн бол шинжилгээний хариуг баттайд тооцно

НОК-оос долоо хоног бүр цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байгаа. Энэ удаагийн хэвлэлийн хуралд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж иргэдэд мэдээлэл хүргэсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Халдвар авсан иргэдийн нас баралт залуужиж байна. Ямар арга хэмжээ авч байна вэ?

-Ор зохицуулалтын нэгдсэн удирдлагад шилжсэнээр хүнд болон нэн хүнд  эрэмбээр эрэмбэлэгдсэн иргэдийг өрхийн эмчийн хяналтаас шууд эмнэлгийн тусламж үйлчилгээнд авч байгаа. Мөн жирэмсэн болон эрсдэл өндөртэй иргэдийг тухайн өдөрт нь эмчилгээнд хамруулж байна.

Халдвар аваад нас барсан иргэдийн дийлэнх нь эмнэлэгт өөд болсон байна. Гэрийн нас баралт бага хувийг эзэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд гарсан гэрийн нас баралтууд архаг өвчний төгсгөлийн шатанд эмчилгээнд байж байгаад үргэлжлүүлэн өрхийн эмнэлгийн хяналтад байсан иргэд юм. Эрүүл мэндийн яаманд нас баралтын шалтгааныг тогтоох комисс ажилладаг. Энэ комиссоос нас баралтын шалтгаан “Ковид-19”-ийн байсан уу, өөр шалтгаантай байсан уу гэдгийг мэдээлдэг.

Коронавирусийн халдварын эсрэг тусламж үйлчилгээ үзүүлж байгаа Өрхийн эрүүл мэндийн төв, анхан шатны эмнэлгийн байгууллагуудад байнгын мониторинг хийх, дэмжлэг үзүүлэх үүднээс эмч нарт юнителийн 220 дугаар олгосон.  Нийт 11.773 дуудлага ирснээс 140 дуудлагад хариу өгч амжаагүй байна. Дийлэнх дуудлага өглөөний 08:00-09:00, 11:00-13:00 цагт ирж байна гэсэн судалгаа гарсан. Аравдугаар сарын 3-21-ний хооронд өдөрт дунджаар 700-800 дуудлага ирсэн байна.

-Түргэвчилсэн шинжилгээний хариу зөрүүтэй гарах тохиолдлыг хэрхэн тайлбарлах вэ?

-Эрүүл мэндийн яамнаас түргэвчилсэн шинжилгээний оношлуурын тестүүдэд үнэлгээ хийн, есөн байгууллагын оношлуурыг хэрэглэхийг зөвлөсөн. Чанарын шаардлага хангасан оношлуур хэрэглэж байгаа нөхцөлд шинжилгээний хариуг баттай гэж үзэж болно. Ойрын хавьтлууд, өндөр эрсдэлтэй, өрхийн эмчийн хяналтад байгаа иргэдэд тандалтын багаас тогтмол шинжилгээ хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд PCR болон түргэвчилсэн шинжилгээ, шинж тэмдэг илэрсэн бүх иргэнийг нэгтгэн мэдээлж байгаа. Бүх иргэнээ хяналтад хамруулах нь чухал. Халдварын тоо буурч байна гээд тайвширч болохгүй. Халдвар тархах нөхцөл хүнээс хамааралтай. Иргэд халдвараас сэргийлэх бүрэн боломж бий. Тиймээс амны хаалтыг тогтмол зүүх, тодорхой хугацаанд сольж байх, хүн хоорондын зай барих, нэг танхимд хэт олуулаа байхгүй байх, эрүүл мэндийн байгууллагын зааварчилгааг мөрдөх нь зүйтэй. Ингэж чадвал эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна.

-Хүүхдийн халдвар авсан байдлыг хэрхэн дүгнэж байна вэ.  Сургуулийн орчин ямар байна вэ?

-Хүүхдүүдийн халдварыг сургуулийн орчинтой холбоотой гэж үзэхгүй байгаа. Тархвар судлаачдын ирүүлсэн мэдээллээр гэр бүлийн орчноос халдвар авах тохиолдол давамгай байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс гэр бүлийн нэг гишүүн халдварын нөхцөлд орсон байх магадлалтай бол нэн тэргүүнд өөрийгөө тусгаарлах, аяга халбага, ахуйн хэрэглээний зүйлсээ тусдаа хэрэглэх хэрэгтэй байна.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.