Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Зөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим системийг бий болгох бодлогын даалгаврыг баталлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/229 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр /2021.10.21/ хуралдаж, Зөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим системийн бодлогын даалгаврыг баталлаа.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 7 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих эрх бүхий албан тушаалтнуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор зөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим системийн ажлын даалгавар боловсруулах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны А/208 тоот тушаалаар байгуулсан байсныг 2021 оны А/229 тоот тушаалаар шинэчлэн байгуулсан юм.

Уг хуралдаанаар Зөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим системийн бодлогын даалгаврыг батлахтай холбогдуулан тус яамны Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-Эрдэнэ мэдээллийн сан боловсруулах ажлын явцын талаар танилцуулга, мэдээллийг өглөө.

Тус ажлын хэсэгт Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 31 байгууллагын 40 гаруй холбогдох албан тушаалтан, төлөөллүүд орж ажиллаж байгаа бөгөөд хуралдааны төгсгөлд Зөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим системийн бодлогын даалгаврын талаар санал солилцож, хэлэлцэн баталлаа.

Зөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим системийг бий болгосноор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа, бичиг баримтын давхцал, бүрдлийг багасгаж, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааны хугацааг багасгаж, цахимжуулах, зөрчлийн хэрэг бүртгэлд системээс автоматаар дугаар олгох, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлийг нөхөн бүртгэх, автоматаар дугаар олгох, бичиг баримтын давхцал, хяналтыг сайжруулах, нэгдсэн болон тухайлсан ухаалаг статистик мэдээ, тайлан гаргахад чухал ач холбогдолтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.