Уншиж байна...
Монгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
ЦЕГ: Шаардлагатай бол дуучин С.Жавхланг албадан ирүүлж мэдүүлэг авна

Төв талбайд суулт зарлаад байгаа дуучин С.Жавхлан Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг өгөх тухай дуудах хуудсыг удаа дараа хүлээж аваагүй болон тэрээр ажлаа хийж байсан сэтгүүлчийн биед халдсан асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “Энэ хэрэг аравдугаар сарын 19-нд иргэн Ж.Отгонтөгс хэвлэлийн хурал хийж, МУГЖ С.Жавхлан, н.Баярмагнай нар Сангийн сайдаас "Хамаг Монгол" төсөл хэрэгжүүлэхээр дөрвөн тэрбум төгрөг шантаажилсан гэсэн гэмт хэргийн шинжтэй мэдээлэл олон нийтэд хүргэсэн. Улмаар аравдугаар сарын 20-нд иргэн Ж.Отгонтөгс цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргасныг хүлээж авсан.

Үүний дагуу эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж эхэлсэн бөгөөд тус хэрэгтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яаманд ажилладаг гурван гэрчээс гэрчийн мэдүүлэг авсан. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу С.Жавхлан руу цагдаагийн албаны утсаар 11 удаа залгасан ч утсаа аваагүй. Дараа нь энэ сарын 20 болон 21-ний өдөр Мөрдөгчийн дуудах хуудсыг өгсөн ч ирээгүй. 

Харин өнөөдөр прокурорын дуудах хуудсыг хуулийн дагуу хүргүүлсэн ч мөн л хүлээж авсангүй. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Цагдаагийн байгууллагаас тухайн хүмүүсийн яриад байгаа гэмт хэргийн шинжтэй асуудал бодитой эсэхэд өөрөө ирээд тайлбар, мэдүүлэг өгөхийг л хүсч байгаа шүү дээ. Өөрөөс нь мэдүүлэг авах гэхээр ингээд ирэхгүй байгаа тул дараагийн авах арга хэмжээ бол шүүхийн захирамжийн дагуу албадан ирүүлэх л байдаг.  Бид энэ тухай хяналт тавьж байгаа прокурорт танилцуулна. Гэхдээ УИХ-ын гишүүн асан С.Жавхлан нь өөрөө хууль тогтоохоор ажиллаж байсан хүний хувьд цагдаагийн байгууллагын ажилд хүндэтгэлтэй хандаж, ирж тайлбар өгөх байх гэж бодож байна.

Хэрэг шалгах нь тодорхой хугацаатай. Өөрийнх нь яриад байгаачлан хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой тул болсон асуудал үнэн эсэхэд өөрөө тайлбараа өгөх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага хууль тогтоомжийнхоо дагуу л ажиллах болно. 

Харин ажил үүргээ хийж байсан сэтгүүлчийн биед халдсан асуудалд тухайн сэтгүүлч СБД-ийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авч, Зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байгаа” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.