Уншиж байна...
Ховор амьтан агнасан гэмт хэрэг гарчээМөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээДэлхийн Аутизмын өдөр тохиож байнаБогдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээХуурайшилттай холбогдуулан ой хээрийн түймрийн аюул нэмэгдэж байнаГэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байнаХЗБХ: Шүүхийн сахилгын хороо 49 шүүгчид хариуцлага тооцсон гэвТуул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байнаОй, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээХ.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлааНийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурна
Б.Лхагвасүрэн: Манай хүү Хөгжлийн банк анх байгуулагдсан үеэс ажилласан. Сүүлд газрын даргаар томилогдсон юм билээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авах үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Тэмүүжин Хөгжлийн банканд ажилладаг эсэхийг тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Сангийн сайд Хөгжлийн банкийг дампуурсан гэж мэдэгдэж байгаа. Монголбанк энэ асуудал дээр ямар дүгнэлт хийж байгаа вэ? Цаашид Хөгжлийн банк энэ чигээрээ байх ёстой юу, дампуурах ёстой юм уу? Хугацаа хэтэрсэн өрүүд яах вэ? 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хөгжлийн банкны нэг газрын захирал нь таны хүүхэд гэж гараад байна. Энэ үнэн юм уу? Хэрвээ үнэн бол ёстой болохгүй асуудал. Яагаад гэхээр Хөгжлийн банканд шалгалт хийж, тайлагнаж байх ёстой байгууллага нь Монголбанк. Тэгэхээр энэ асуудал хэрвээ үнэн бол маш том ашиг сонирхлын зөрчил болно гэв. 

Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: “Манай хүү Л.Тэмүүжин Хөгжлийн банкийг анх байгуулагдсан үеэс нь ажилтнаас нь, мэргэжилтнээс нь эхлээд ажиллаад,  сая сүүлд шинээр томилогдсон удирдлагын багт нь нэг газрыг толгойлохоор томилогдсон юм байна лээ. Монголбанк дотоод үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Монголбанкны хянан шалгалт гаргаж байгаа шийдвэр, зааварт нь нөлөөлдөггүй. Харьцааны үзүүлэлт буюу энэ банк хэвийн ажиллах нь уу, эрүүл байх нь уу, ямар юман дээр анхааруулга эрсдэл байна гэдгийг нь дүгнэж явдаг л байгууллага л даа.

Хөгжлийн банк өөрөө хуультай. Агентлаг ч юм шиг, банк ч юм шиг байгууллага. Монголбанк олон улсын стандартын дагуу хяналтаа тавьж байгаа. Хөгжлийн банкны нийт активын 50 хувь чанаргүй болсон байгаа. 2015 оноос өмнө гарсан зээлүүд өнөөдрийн үнэлэмжээр чанаргүйд тооцогдож, шийдэгдэхгүй явж байна. Төв банкны зүгээс чанаргүй активыг хэрхэн шийдэх талаар мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа” гэв.

Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Тэмүүжин Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажилладаг юм байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.