Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Мөнх-Эрдэнэ: АТГ эхлээд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Х.Нямбаатар, Д.Дагвадорж нарыг шалгуулгачихаад дараа нь намайг шалгаарай

УИХ дахь АН-ын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон ХЗДХ сайд Х.Нямбаатар, нийслэлийн захирагч Д.Дагвадорж нарыг АТГ-т шалгуулахаа мэдэгдлээ.

Тэрээр " Өнөөдөр боловсролгүй, албан тушаалын хэнээтэй хүмүүсийг төрд залж тэд нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Тийм дарга нар нь Монгол Улсыг хохироож байна. Би өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон түүний дүү Д.Дагвадорж нарыг АТГ-т өгч байна. 

Намайг Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга байсан Г.Байгалмаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр төрд халдсан гэж цагдаад гомдол гаргасан. Тэгээд намайг 100 нэгжээр торгосон. Би тэр торгуулийг нь төлж чадах ч тэр шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд гомдол гаргаад,ялсан. Би Х.Баттулгыг доромжлоогүй гэдгийг баталчихсан. Шүүхээс тогтоол ирэхээр та бүхэнд танилцуулна.

Х.Баттулгыг шалгах ёстой. Аж үйлдвэрийн парк том том үйлдвэрлэл явуулах нэрээр баахан макет хийлгэж, их хэмжээний мөнгө авсан. Ард иргэдэд, төр улсыг хөгжүүлэхэд зарцуулах мөнгийг тэд хувьдаа завшиж байгааг таслан зогсоох хэрэгтэй. Ардчилсан нам дараа дараагийн сонгуульд нэг ч бөх, урлаг соёлын хүн нэр дэвшүүлэхгүй. Сэхээтэн, боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлнэ. Ардын нам чадваргүй боловсон хүчингүй болохоор бөхчүүдийг нэр дэвшүүлж байна. Үүнийг таслан зогсоох цаг болсон.

Мөн циркийн хувьчлал явагдах үед Д.Сугар 800 сая төгрөгийн тогтоол гаргаж, 300 саяыг нь аваад 500 саяыг нь авахгүйгээр нутгийн дүү Д.Дагвадоржид өгсөн. Гэхдээ энийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын даалгавраар бэлэглэсэн гэж өөрөө хэлсэн. Би бие муу байгаа хүнийг яриад баймааргүй байна. Гэхдээ энэ бол үнэн. Мөн циркийн арын ногоон байгууламжийг Д.Дагвадорж хамсаатнуудаараа кадастр хийлгээд авчихсан байсныг би нийслэлийн Газрын албаны даргын өрөөний компьютероос харсан. Үүнийг ч шалгуулна. Үндэсний аудитын газраас Хөрөнгө оруулалтын банкны дүгнэлтийг ил болгохыг шаардаж байна. 

Миний тухай сайтуудаар нэвтрүүлэг гаргасан байна лээ. Миний дүү нар тэр нэвтрүүлгийг нь цацаад хэдэн төгрөгтэй болоод ав. Та нарыг мөнгөтэй болвол ах нь баярлалана. Намайг элчин сайдаар ажиллаж байхдаа машин тэрэг оруулж ирсэн энэ тэр гэсэн байсан. Уучлаарай над шиг өөрийнхөө мөнгөөр унаа тэрэг авсан элчин сайд нэг ч байхгүй шүү. Монголын шүүхээр Х.Баттулга шалгуулсны дараа иргэд шалгуулаарай. Циркийг хууль бусаар дүү нартайгаа нийлж худалдаж авсан Д.Сумъяабазарын үнэнийг илчлэх цаг болсон. Тэгээд эрэмбээрээ араас нь би шалгуулна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.