Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Тогтохсүрэн: УБТЗ-ын даргад Оросын талаас орос хүн тавих саналтай байна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын талаар хэлэлцжээ.

Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрээр... Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Засгийн газраас хаалттай өргөн барьсан учраас хаалттай хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудал нь ОХУ, БНХАУ-ын харилцах харилцааны асуудалтай холбоотой. Ялангуяа олон жил ужиграсан зарим асуудлын талаар ярьсан.

Гурав дахь асуудал болох төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцсэн. Мөн Засгийн газар өргөн барихдаа нууцын зэрэглэлтэй өргөн барьсан учраас хаалттай хэлэлцлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ болон манай улсын хооронд гарч байгаа тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх асуудлууд, БНХАУ-ын харилцааны асуудлуудыг ярилцсан. Зарим нь нууцын зэрэглэлд ордог.

Ялангуяа төмөр зам, шатахуун, агаарын тээвэр, өөр олон асуудал бий. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод хоёр асуудал багтаж байна.

  1. Төмөр замуудын асуудал. Монгол Улс хэвтээ болон босоо төмөр замын асуудал ярьж байна. 267 км Гашуунсухайтын төмөр зам барьсан. Цаашид ч барих шаардлагатай байна. Концессын гэрээгээр барина. Ингэхдээ ашиглалтын гэрээгээр барина. Тэр агуулгаар нь баруун чиглэлд Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр зам барих нь зүйтэй гэж үзэж байна. Зүүн чиглэлд Чойбалсан Бичигтийн чиглэлийн, Улаанбаатрт Богд төмөр зам барина. УБТЗ-ын даргаар Оросын талаас орос хүн тавих саналтай байна  гэсэн. Бид монгол хүнээ томилох саналтай байна. "Улаанбаатар төмөр зам"-ын даргаар АМГТГ-ын даргаар ажиллаж буй Х.Хэрлэнг томилох санал хүргүүлээгүй. Өнөөдрийн хуралдаанаар уг албан тушаалд хүний нэрс яригдаагүй. Ямар хүн томилох вэ гэдгийг ОХУ-тай байгуулсан дүрэм журмын хүрээнд Монгол Улсын хуулиараа Засгийн газар шийдвэрлэдэг.
  2. Өмнө нь баригдсан төмөр замын ажлууд ямар шатандаа явааг сонссон. Хэзээ ашиглалтад орох талаар захирлуудын мэдээлэл сонссон. Ингээд Засгийн газраас өргөн барьсан төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй" гэж намын бүлгээс үзлээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.