Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Хүүхэд, эмэгтэйчүүдийг удаа дараа дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд, эмэгтэйчүүдийг сүрдүүлж гар утас, цүнхийг нь дээрэмдсэн, 10 орчим автомашины цонхыг хагалж эд зүйл хулгайлсан этгээдийг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Тодруулбал, Тус дүүрэгт энэ оны ес, аравдугаар саруудад оройн цагаар ганц нэгээр явж байгаа иргэдийг дээрэмдэх, эд зүйлийг нь хулгайлах, амь нас, эрүүл мэндэд онц хэрцгийгээр халдах зэрэг гэмт хэрэг нэлээд бүртгэгдэх болсонтой холбогдуулан тус дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэж байж болзошгүй этгээдийг цаг алдалгүй олж тогтоох чиглэлээр ажиллагаа зохион байгуулжээ. Үүний үр дүнд 25 настай А гэгч этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад сэжигтэн А нь дараах гэмт хэргүүдийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Үүнд:

  • Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А гэх эмэгтэйг 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нярай хүүхдийн хамт гэртээ байхад нь хутга тулган айлган сүрдүүлж хүчиндсэн,
  • Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Г гэгчтэй хамтран 15-16 насны 3 хүүхдийг айлган сүрдүүлж, гар утас эд зүйлийг нь дээрэмдсэн,
  • Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны орцонд 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө иргэн эмэгтэй С-ийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулан төмрөөр зодож гар утас, цүнхийг нь дээрэмдсэн,
  • Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 30 орчим, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 10 орчим автомашины цонхыг хагалж эд зүйл хулгайлсан үйлдлүүд тус тус тогтоогдсон байна.

Иймд иргэд Та бүхэн шөнө оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байж, хувь хүний аюулгүй байдлаа ханган, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нөхцөл байдал, үйлдэлтэй тулгарвал нэн даруй цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Монгол Улсын Эрүүгийн хууль 17.2 дугаар зүйл. Дээрэмдэх 1.Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 3.Энэ гэмт хэргийг: 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон; 3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн; 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.