Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулна

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-аас Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэх, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү компанит ажлыг ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин ажиллаж байгаа юм.

Эрт илрүүлгийн үзлэгт эхний ээлжид Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн сурагчид хамрагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1,100 сурагч, 62 багш, ажилтнууд хамрагдаад байна.

Урьдчилан сэргийлэх зорилготой сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэгийн үр дүнд сүрьеэтэй байж болзошгүй 29 тохиолдлыг илрүүлж, сорил тавих, баталгаажуулах шинжилгээг давхар хийж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хяналтад оруулсан байна.

Түүнчлэн энэ үеэр коронавируст халдварын дараах шинж тэмдгийн илрүүлэх үзлэгийг давхар зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

“Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-ын тэргүүн, Клиникийн Профессор М.Тунсаг “СХД-ийн ЕБС-уудад сүрьеэ болон ковидын дараах шинж тэмдэг илрүүлэх үзлэгийг амжилттай зохион байгуулж байна.  Эрт илрүүлэг үзлэгт 6-12 ангийн сурагчдыг хамруулж байна.

Өнөөдрийн байдлаар 1,000 гаруй сурагчийг үзлэгт хамруулсан. Цаашид ч гэсэн бид ЕБС-уудын сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт анхаарах хэрэгтэй. Учир нь өсвөр насны хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулж, эмчлэх нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодит алхам юм.

СХД-ийн хувьд хүн ам, өвчлөл олонтой, алслагдмал байршилтай учир эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор бид энэ удаагийн эрт илрүүлэх үзлэгийг хийж байна. Үзлэгийн дараа эмч нарын нэгдсэн дүгнэлт хийгдэнэ.

Мөн өнөөдөр сэжигтэй гэсэн тохиолдлуудад СХД-ийн сүрьеэгийн диспансераас сорил тавьж, баталгаажуулах шинжилгээнд хамрууллаа. Энэ ташрамд хамтран ажиллаж буй ЕБС-уудын захиргаа, хамт олон, СХД-ийн сүрьеэгийн диспансер болон сүрьеэгийн эмч Ц.Загиржав, н.Энхбаяр, М.Тунгалаг болон  рентген техникч, ахлах дэслэгч н.Буянбат нарт талархсанаа илэрхийлье.

Мөн явуулын дижитал рентген зөөврийн аппаратаар туслалцаа үзүүлэн ажилласан ШШГЕГ-ын харьяа Хорих 429-р ангийн удирдлага, хамт олонд мөн талархсанаа илэрхийлье” гэлээ.

Сүрьеэгийн эмч Ц.Загиржав “Сургуулиудад дижитал рентген аппаратын тусламжтайгаар сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэг хийж ажиллалаа. Энэ үеэр сүрьеэтэй байж болзошгүй гэж сонгон авсан хүүхдүүдэд сорил тавьж, шаардлагатай шинжилгээнүүдийг хийж байна.

Шинжилгээний хариу гарсны дараа хийгдэх эмчилгээнүүдийг дүүргийн диспансертай хамтран хийхээр ажиллаж байна. Эрт илрүүлэх үзлэг хийснээр хүүхдийг сүрьеэгийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд эрт илрүүлж, оношлох, эмчлэх, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.” гэв.

Энэхүү сүрьеэгийн эрт илрүүлэх, хавьтлын шинжилгээ хийх үйл ажиллагааг цаашид нийслэлийн хэмжээнд Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулах юм.

 

Эх сурвалж: ЭМЯ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.