Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Засгийн газрыг шүүмжилсэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг хорьсон хэрнээ хууль зөрчсөн дарга нарт Зөрчлийн хэрэг ч үүсгээгүй байна

Nodoublestandart хөдөлгөөний Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг 30 хоногийн хугацаатайгаар саатуулсан бөгөөд тэд саатуулагдаад 20 хоног өнгөрчээ. Саатуулагдсан өдрөөс эхлэн Э.Одбаяр өлсгөлөн зарласан бөгөөд одоогоор түүний биеийн байдалтай холбоотой мэдээлэл алга байна.

Иргэн Э.Одбаяр энэ сарын 13-ны өдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн албанд “Цахим Үндэстэн” арга хэмжээг зохион байгуулагчдад хэрэг үүсгэж, шалгуулах хүсэлт тавьсан.  Энэ хүсэлтийн дагуу энэ сарын 18-нд “Цахим Үндэстэн” арга хэмжээг зохион байгуулагчдад Зөрчлийн хэрэг нээж шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа ч яг хэн гэдэг албан тушаалтанд, ямар зүйл ангиар хэрэг үүсгэсэн нь тодорхойгүй байна.

Энэ талаар ЦЕГ-ын Зөрчил хянан шийдвэрлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Алтангадас тодруулахад... "Манайхаас энэ тухай мэдээлэл өгөх боломжгүй. Хэвлэл мэдээллийн төвөөс асуу" гэв.

Улмаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад... "Энэ талаар мэдээлэл байхгүй байна. Тодруулаад хэлье" гэв. 

Цар тахал дэгдэж эхэлсэн цагаас иргэд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх хязгаарлагдсан. Өөрөөр хэлбэл халдвар хамгааллын дэглэм алдагдана гээд жагсаал цуглаан, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг цар тахлын хуулиар хориглосон. “Цахим үндэстэн” арга хэмжээ нь холбогдох хууль тогтоомж, халдвар хамгааллын дүрэм журам зэргийг зөрчиж, “Ковид19” халдварт өвчнийг зохион байгуулалттайгаар тараасан гэж үзэж  Nodoublestandart хөдөлгөөнийхөн үзэж байгаа билээ.

Ийнхүү хуулиар хориглосон байхад Засгийн газраас олон мянган хүн цуглуулсан арга хэмжээ зохион байгуулсныг иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарын Nodoublestandart хөдөлгөөнийхөн эсэргүүцсэн билээ.

Гэвч Засгийн газрын хууль зөрчсөн үйлдлийг шүүмжилсэн иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг хууль хүчний байгууллынхан хойшлуулашгүй баривчилгаа явуулж, шөнө дөлөөр хорих анги руу ачиж байхад хууль зөрчсөн албан тушаалтнуудад яагаад өнөөдрийг хүртэл арга хэмжээ авахгүй байгаа юм бэ?

Хууль зөрчөөгүй, жагсаал цуглаан зохион байгуулагаагүй зөвхөн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарын залуучуудыг барьж хорьсон нь ардчилсан нийгэмд хувь хүн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болж байгааг харуулж байна.

Жирийн иргэн болон албан тушаалтанд хүний эрх, хууль яагаад тэгш бусаар үйлчилж байгаа юм бэ? Гэдгийг хуулийн байгууллагуудаас асууя.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.