Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Шууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байна

ЦЕГ-аас орон сууц түрээслүүлнэ гэх нэрийдлээр бусдыг залилан мэхэлсэн хэрэг болон онц хэрцгий аргаар бусдыг дээрэмдсэн зэрэг асуудлуудтай холбогдуулан мэдээлэл хийж байна. 

 ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал: Энэ оны эхний есөн сарын байдлаар  цагдаагийн байгууллагад нийт 17360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийслэлд 64,1 хувь буюу 11132 нь бүртгэгдсэн байна. Иргэдийн гудамж талбайд тавьсан автомашиныг хулгайлсан гэмт хэргүүд бүртгэгдсэн. Нийт 77 хэрэг бүртгэгдсэнээс 71-ийг нь илрүүлээд байна. Зургаан хэргийн эзэн холбогдогч тогтоогдоогүй, эрэн сурвалжлагдаж байна. 12-16 насны хүүхдүүд энэ гэмт хэргийг үйлдэж байгаа нь харагдаж байна. 

Приус автомашин, нүүрс хулгайлах гэмт хэрэг олноор бүртгэгдэж байна. Тухайлбал,  Ц, Д нарын найман бүлэг этгээдэд холбогдох 25 хэргийг аравдугаар сард илрүүлсэн. Мөн иргэдийн орон байрнаас эд зүйл хулгайлах гэмт хэрэгт холбогдсон О, Ш нарын зургаан этгээдийн 64 үйлдлийг нөхөн илрүүлсэн. 

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн ногоон бүс болох зуслангийн айлуудаас эд зүйл хулгайлах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд өөрсдийн гэр орон, эд хөрөнгөө харуул хамгаалалттай байлгах, зуслангийн чиглэлд ажилладаг дохиолол хамгаалалтын газруудтай хамтран ажиллахыг зөвлөж байна. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутагт орон сууцны хаалгыг өрөмдөн найман гэмт хэрэг гарсан ч одоогоор эзэн холбогдогчийг олоогүй байгаа. Өөрөөр хэлбэл, айл өрхийн хаалгыг өрөмддөг гэмт этгээдүүд баригдаагүй байна.

Тухайн этгээдүүд нь:

  • БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингарав хотхоны айл өрхүүдийн,
  • Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Могул Таун хотхонд оршин суух айл өрхийн,
  • Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Оргил Стар, Ривер гарден хотхонд оршин суух айл өрхийн хаалгыг өрөмдөж, эд зүйл хулгайлсан байна.

Энэ мэт хохирол ихтэй гэмт хэргийг үйлдсэн нь анхаарал татаж байгаа. Эдгээр бүх хотхон харуул хамгаалалттай ч энэ мэт гэмт хэрэг гарч байгаа тул харуул хамгаалалтын аж ахуйн нэгжүүд, айл өрхүүд анхаарлаа дээшлүүлэх, камерын хяналтыг сайжруулах шаардлагатай байна.

Архангай, Завхан аймаг, нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт хараа хяналтгүй орхисон иргэдийн он хуучин тээврийн хэрэгслийг хулгайлсан 18 удаагийн үйлдэлтэй, насанд хүрээгүй хүүхдүүдийн холбогдсон нийт 14 этгээдийг илрүүлсэн. 

Бид энэ тал дээр иргэдээс мэдээлэл авах ажлыг зохион байгуулж, тодорхой сэжиг бүхий этгээдүүдийг шалгаж байгаа. Бид гэмт хэргийн талаарх баттай мэдээллийг цагдаагийн байгууллага худалдаж авч байна. 

 Тиймээс иргэд сэжигтэй овор ихтэй зүйл авч яваа, бусдын барилга байгууламжийн камерыг эвдэж байгаа зэрэг мэдээллийг цагдаагийн байгууллага дээрх журмын дагуу мэдээлэл худалдаж авна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.