Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
У.Хүрэлсүхийг огцруулахаар ҮХЦ-д хандсан Э.Одбаярыг “улс төр”-ийн зорилготойгоор баривчилсан уу?

Иргэн Э.Одбаяр хууль бусаар баривчлагдаад 20 хонолоо. Шударга иргэдийн төлөөлөл болж, иргэн бүрийн үзэл бодол, дуу хоолойгоо төрд хүргэх эрхийг хамгаалж, хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байхыг шаардсан түүнд эрх баригчид хэрэг тохож гэж байж ядаж байх шиг...

Сүүлийн өдрүүдэд Э.Одбаярыг “улс төр”-ийн зорилготойгоор баривчилсан гэх сэтгэгдэл түүний цахим сүлжээгээр явах боллоо.

Учир нь Э.Одбаяр энэ оны долдугаар сарын 9-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байжээ.

Тодруулбал... У.Хүрэлсүх нь МАН-ын даргаар ажиллаж байсан бөгөөд тангараг өргөсөн өдрөөс буюу энэ оны 6-р сарын 25-аас МАН-ын даргын албан тушаалаас буух ёстой байлаа. Харин МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг долоодугаар сарын 9-ны өдөр бүртгэсэн бөгөөд энэ хугацаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын дарга хэвээр байсан юм. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх нь Ерөнхийлөгчийн тангараг өргөөд 14 хонохдоо Үндсэн хууль зөрчиж байсан гэсэн үг.  

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 8-д заасан “Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөндөнө” гэсэн заалтыг зөрчсөн тул иргэн Э.Одбаяр ҮХЦ-д мэдээлэл гаргажээ. Гэвч ҮХЦ иргэн Э.Одбаярын мэдээлэлд маргаан үүсгэхээс татзалзсан юм байна.

Улмаар NoDoubleStandard хөдөлгөөн эрчимжиж, Засгийн газар, УИХ-ыг тараах, Ерөнхийлөгчийг огцруулах ажлыг эхлүүлсэн түүнийг “Ардын намын дайсан” гэж үзээд ямар хамаагүй аргаар шоронд явуулахаар зэхсэн нь энэ сарын эхээр биелэлээ оллоо. Шүүх хуралд өөрийг нь болон өмгөөлөгч, ар гэрийнхэн нь оролцох боломжийг хааж, шийдвэр гаргаж, 30 хоногоор Э.Одбаярыг саатуулсан нь хүний эрхийг санаатайгаар зөрчиж буй үйлдэл юм.

Иймд баривчлагдсан өдрөөс Э.Одбаяр өлсгөлөн зарласан бөгөөд одоогоор түүний биеийн байдал, өлсгөлөнгийн тухай мэдээлэл алга байна. Ийнхүү хүний эрхийг хамгаалагч, тууштай тэмцэгчдийг улс төрийн зориолгоор баривчлаад байх юм бол Монголд ардчилал, хүний эрхийг хэн хамгаалах вэ?

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.