Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Л.Оюун-Эрдэнэ: Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шараас шар түвшинд шилжинэ

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 3-р тунтай холбоотой үүрэг өглөө.

  • Арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй нээх
  • Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулах
  • Өвдөөд эдгэрсэн иргэд 3-р тунд хэрхэн хамрагдах талаар мэдээллээ тодорхой өгөх
  • 11-р сарын 1-нээс агаарын хилийг тогтворжуулж нислэг нэмэгдүүлэх чиглэлд ажиллахыг ЗТХ-ийн сайд Л.Халтарт даалгалаа.
  • Агаарын хил тогтворжвол гадаадад вакцин хийлгэж амжаагүй Монгол иргэд болон жуулчид Монгол Улсад вакцин хийлгэж болох уриалга гаргахыг БОАЖ-ийн сайд Н.Уртнасанд даалгалаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шараас шар түвшинд шилжих юм. Тиймээс гуравдугаар тунд идэвхтэй хамрагдаарай гэж уриалъя. Гуравдугаар тунгийн талаарх мэдээллийг шинжлэх ухааны байгууллагууд иргэдэд сайн тайлбарлах хэрэгтэй. Давтан тунг хийлгэлээ гээд халдвар авахгүй байна гэсэн баталгаа байхгүй. Харин та хөнгөн өвдөх, мэдэхгүй өнгөрөх тохиолдол гарна. Вакцин хийлгэсэн бол халдвар авахгүй гэж бодож болохгүй. Хөнгөн тусаад эдгэдэг өвчин байсан бол дэлхий даяараа хоёр жилийн хугацаанд хөл хорио тогтоож, байдал иймд хүрэх вэ дээ.

Ямар, ямар суурь өвчинтэй хүмүүст ковид-19-ийн улмаас нас барж байгаа талаарх мэдээллийг маш нарийн өгөх хэрэгтэй. Тэдгээр хүмүүсийг илүү их хамгаалахад эрүүл мэндийн салбар гол анхаарлаа хандуулах нь чухал байна.

Арваннэгдүгээр сарын 1-нээс танхимыг 50 хувийн дүүргэлттэй үзэгчтэйгээр урлаг соёл, спортын арга хэмжээг нээнэ. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах хариуцлагын гэрээг маш нарийвчилж хий. Гуравдугаар тунг 30 хувиас дээш хүнд хийснээр соёл урлаг, спортын үйл ажиллагаа тогтворжино.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.