Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хоёр хөршид айлчлахаар төлөвлөжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын хоёр хөрш рүү хийх айлчлалын тухай мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар гадаад бодлогын асуудалд нэг үг хэлдэг, нэг цонхоор гадагшаа хандаж, нэг байр суурьтай байгаа нь хоёр хөршид маань таалагдаж байгаа. Бид хоёр хөрштэйгөө ужгирсан, удаан хугацаанд шийдэж чадаагүй асуудлаа ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашид хоёр хөрштэйгөө хамтран томоохон төслүүдээ хөдөлгөх цогц арга хэмжээг авна гэдгийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын түвшинд ярьж байгаа. Ойрын хугацаанд хийх өндөр, дээд хэмжээний айлчлалын тов тодорхой болсон. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчилна. Өвлийн олимпын үеэр коронавирусийн нөхцөл байдал гайгүй байх юм бол Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахаар тохирсон.  Хоёр хөрш маань хилээ нээн, айлчлал хэрэгжүүлж эхэлсэн тохиолдолд хамгийн түрүүнд Монгол Улсын өндөр, дээд хэмжээний айлчлалыг хүлээн авахаа илэрхийлсэн" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.