Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
С.Эрдэнэ: Эцэг хүний хувьд үрээ хараад үнэхээр сэтгэл эмзэглэлээ

АН-ын зөвлөлдөх танхимын гишүүн С.Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан зөвхөн хүү Э.Одбаярын төлөө бус үг хэлэх эрхээ эдэлж чадахгүй байгаа бүх хүмүүсийн төлөө тэмцэх болно хэмээн мэдэгдлээ. 

Тэрээр "Хүүгийн маань эрүүл мэнд аюултай байдалд байна. Өнөөдөр хорих 461 дүгээр ангид очиж хүүтэйгээ уулзахад, сэтгэл зүрх элэг эмтэрлээ. Би 7 хүүхэдтэй. Хүүхдүүдээ эх орондоо хэрэгтэй хүн болгож, өсгөж хүмүүжүүлэхийн тулд гадаа гарч эр, дотор орж эм болж, ганцаараа өрх толгойлж явсан. Би хэр баргийн юманд хямраад байдаггүй. Намайг яаж ч доромжилсон ардчиллын төлөө явж ирсэн. Тиймээс би нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг хараад тэвчээртэй, хүлээцтэй хандсан. Миний хүү хэтэрхий биеэ даасан өөрийн үзэл бодолдоо үнэнч тууштай хүүхэд. Би хүүдээ хэзээ ч тэг ингэ гэж зааж, сургаж байгаагүй. Ялангуяяа улс төрийн чиглэлээр зөвлөгөө өгч байгаагүй. Би хүүхдүүдээ улстөрөөс хол байгаасай гэж хүсдэг. Гэхдээ миний хүү энэ улстөрийн замыг өөрөө сонгосон. Залуу хүн өөрөө өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд явж байгаа. 

Би одооноос дуугуй хүлээж суухгүй ээ. Би зөвхөн хүүгийнхээ төлөө биш үгээ хэлж чадахгүй байгаа, эрхээ эдэлж чадахгүй байгаа хүмүүсийн төлөө тэмцэх болно" хэмээн мэдэгджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.