Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад урамшуулал олгох хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад урамшуулал олгодог болох хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг долдугаар сард хийжээ. 

Хуулийн төсөлд нийслэл болон аймгийн төвөөс бусад газарт тав болон түүнээс дээш ажиллаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад таван жил тутамд урамшуулал олгохоор тусгажээ.

Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 3000 гаруй алба хаагч ажиллаж байна. Үүнээс Улаанбаатар хотод 1500, орон нутагт 1500 орчим хүн ажиллаж байна. Үндсэндээ суманд ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад нэмэгдэл олгоно. Эхний ээлжид 6 тэрбум төгрөгийн зардал, цаашдаа жилд 1-2 тэрбум төгрөгийн зардал гарна гэж тооцоолж байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот болон аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа алба хаагч нарт нэмэгдэл олгоно.

Энэ тухай УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бүтцэд байдаг төрийн албан хаагчдын нийгмийн байдлыг тэгшлэхээр зорьж байгаа нь зөв. Уг нь үүнийг Засгийн газар хийх хэрэгтэй байх. Салбар салбарын хооронд уралдаан үүсдэг. 

УИХ-ын гишүүн Чинбүрэн: Аймаг, сумдад ажиллаж байгаа шүүхийн шийдвэрийн алба хаагчдыг 8 жилд нэг удаа 30 сартай тэнцэх хэмжээний урамшуулал олгож байж болохгүй юм уу. 

УИХ-ын гишүүн. С.Бямбацогт: Хөдөө орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдын амьжиргааг дэмжих шаардлага бол байгаа. Тиймээс хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн алба хаагчдыг 5 жил тутамдаа урамшуулдаг байх тогтолцоог бий болгоод үр дүнгээ өгч эхэлсэн. Аймгийн төвийг бол хөдөө гэж хэлэхгүй. Сумдад ажиллаж байгаа шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх алба хаагчдын асуудлыг эхлээд шийдье гэж оруулж ирж байгаа юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.