Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
С.Одонтуяа: Иргэн Э.Одбаяр үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа хорих 461-р ангид хоригдож байгаа NoDoubleStandart хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярын эрх зөрчигдөж байгаа тухай үг хэлж, асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 461-р ангид хоригдож байгаа иргэн Э.Одбаярын асуудал хүнд байна. Хэрэв энэ иргэний амь нас хохирвол бид хариуцлагыг маш хатуу, чанга тооцох болно. Яагаад гэвэл энэ залуу үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдсон. Энэ бол маш ноцтой. Ер нь бол хүний эрхийн асуудал дээр ялгаварлан гадуурхаж болохгүй. Тэр хүн аль намыг дэмждэг, дэмжлэггүй байх нь хамаагүй. Энэ хүний эрхийг зөрчиж болохгүй гэдгийг л яриад байгаа юм. Бид нар өнөөдөр 37 мянган иргэнээ хэлсэн үгнийх нь төлөө хэлмэгдүүлчихээд зовж суугаа ард түмэн. Үүнийгээ битгий мартаарай. Одоо иргэн Э.Одбаяр дээр танай байгууллагаас ямар арга хэмжээ авч байна. Эмчийн хяналтад байна уу? Сэтгэлзүйн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа юу? Өлсгөлөнг зогсоох тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? гэв. 

Түүний асуултанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджав: "Иргэн Э.Одбаярын өлсгөлөнг зогсоох тал дээр гэр бүлийнхэнтэй нь ярьж, уулзаж байгаа. Иргэн 10 гаруй кг жин хаясан. Эрүүл мэндийн үзлэгт тогтмол орж, эмчийн хяналтад байгаа" гэж хариуллаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.