Уншиж байна...
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлооAI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаЯпоны эзэн хаан, хатан хаан долдугаар сарын эхээр Монголд айлчилнаХоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчиноХүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүйВашингтон хотод газардах гэж байсан зорчигч тээврийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолджээНийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаОлон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан зарлагдлааОлон улсын шуудан илгээмжээр дамжуулан мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларнаНидерландад бүлэг хулгайч нар 2500 жилийн настай алтан дуулга болон бусад эртний эдлэлийг тоножээФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнц
АН: Э.Одбаярыг хорьсон зүйл анги нь цагдан хорих ямар ч үндэслэл байхгүй

Өнөөдөр Ардчилсан намын 4:11 ээлжит мэдээллийн үеэр хүний эрхийг хамгаалах чиглэлд хийж буй ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.

Мэдээлээллийн эхэнд Ардчилсан намын бүлгийн зөвлөх Ц.Оюундарь: Эрх баригчид өнгөрсөн зургадугаар сарын 25-наас эхлэн цар тахлын дэглэмийн үеэр далимдуулан давхар стандарт бий болгож байгаатай холбоотойгоор залуусын сайн дурын хөдөлгөөн өрнөсөн. Ардчилсан намаас залуусын сайн дурын үйл ажиллагааг улс төржүүлчих вий гэдэг үүднээс хэдий дэмжиж байсан ч үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсах, эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтойгоор зөрчсөн. Улмаар тэднийг удаа дараа хяхан хавчиж, баривчлан, хүний эрхийн баримтуудад заасан байдаг уран сайхны аргаар үзэл бодлоо илэрхийлж, хийсэн эд материалыг хурааж авах, бүдүүлгээр халдах үйлдлүүдийг удаа дараа хийж ирсэн. Энэ бүхнийг Ардчилсан нам тэвчээртэйгээр ажиглаж байсан. Аравдугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг баривчилсан.

Ардчилсан нам Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна суулт хийж, салбарын сайдад нь шаардлага хүргүүлсэн. Мөн баривчлагдсан иргэдийн өмгөөллийн үйлчилгээ авах бүх эрхийг хааж, эс үйлдэхүйгээр хааж боосон учраас УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат цагдан хорих 461 дүгээр анги руу очиж, уулзсан. Хорих 461 дүгээр ангиас оргуулсан гэх үндэслэлтэй тогтоолыг хүчингүй болгосон. Одоо анх баривчилсан зүйл анги нь өөрчлөгдөж, цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн 23.1 гэдэг заалт руу шилжүүлсэн. Энэ заалтаар цагдан хоригдох ямар ч үндэслэл байхгүй. Гадуур байцаалт авч болдог. Таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөх Улсын ерөнхий прокурорт тавьсан хүсэлт дүүргийн прокурорт шилжсэн. Дүүргийн прокуророос арга хэмжээ авч байгаа гэж мэдээлсэн.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Хүний эрхийн дэд хорооны гишүүдтэй уулзаж, өчигдөр дэд хорооны хуралдааныг хуралдуулахаар товлосон. Эрх баригчид цагдаа, иргэн хоёрыг турхираад, ард нь нуугдчихдаг. Тэрнээс гадна эрх баригчид хүний эрхэд асар бүдүүлгээр халдаж, зөрчиж байна. Хүний эрхийн үндэсний комиссын төсвийг УИХ дээр хэлэлцээд, оруулсан дүнгээр нь баталсан байхад Засгийн газраас хянахдаа 50 хувь хассан. Санхүүгээр нь боож хаасан үйлдэл. Хүний эрхийн үндэсний комиссоос өдөр болгон 461 дүгээр ангид очиж, хоригдож байгаа залууст анализ хийж байгаа гэсэн юм.

Хууль, эрхзүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү: Нэгдүгээрт 20 гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг баривчлан саатуулсан. Э.Одбаяр өлсгөлөн зарлаж, байдал хүнд байна. Тодорхой хүмүүсийг яаж баривчлан саатуулдаг вэ гэдгийг харсан байх. Жишээлбэл, таван хүний амь насанд хүрсэн, хоёр нялх хүүхдийн аав, ээжтэй нь амь насыг нь хохироож, сэжиглэгдэн яллагдаж, гурван шатны шүүхээр ял авч, буцаад шалгагдаж байгаа хүмүүс Марууш гэдэг хүн намайг гэрчилсэн гээд гудамжинд явж байвал тэр хүнийг баривчлан хорих ёстой. Тэрнээс биш одоо энэ хүнийг хорих ангиас гаргавал дахин жагсч магадгүй гэдэг хардлагаар хүнийг барьж хорьж болохгүй. Хүргэнийхээ амийг хөнөөчихөөд шоронгоос гарч ирээд бусдыг эрэмдэглэнэ зэрэмдэглэнэ, ална хядна гээд сүрдүүлэн заналхийлж байгаа үйлдэлтэй хүнийг баривчлан хорих ёстой байх.  

Түүнээс биш одоо энэ хүнийг гаргачих юм бол дахиад л doublestandart-ыг эсэргүүцэж магадгүй гэдэг хардлагаар хүнийг барьж хорьж болдоггүй юм аа гэдгийг онцгойлон анхаарч хэлмээр байна. Мөн УИХ-ын эрхэм гишүүд ээ. Үзэл бодлоо илэрхийлсэн, үг хэлсэн хүмүүсийг ялгаварлан гадуурхсан, доромжилсон  хууль хүчний байгууллагаар залхаан цээрлүүлэх гэсэн үйлдэлд үгээ хэлээч ээ гэж уриалмаар байна. Бид жинхэнэ ардчилал, хүний эрх, хувь хүний үзэл бодлыг илэрхийлэх үйл ажиллагаан дээр эвлэлдэн нэгдэх зайлшгүй шаардлагатай байна гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.