Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ц.Магалжав: 18 бөхийн допингийн шинжилгээнээс дөрвөн бөхийн сорьцинд допинг илэрсэн

Наймдугаар сарын 16, 17-ны өдөр зохион байгуулагдсан 512 бөхийн барилдаанд оролцсон 18 бөхөөс допингийн шинжилгээ авахад дөрвөн дээжээс допинг илэрсэн талаар МҮБХ-ноос мэдээллээ. 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрийн саналаар хоёр гээд нийт 18 бөхөөс наймдугаар сарын 17-ны өдөр шинжилгээ авч, БНСУ руу шинжлүүлэхээр илгээгээд байсан юм. 

Монголын Үндэсний Бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав "Манай холбоо шинжилгээний хариуг хүлээж авмагцаа бөхчүүдэд мэдээлсэн бөгөөд 10 хоногт багтан Б сорьцоо шинжлүүлэх эсэх хариугаа бидэнд мэдэгдэх ёстой. Дөрвөн бөхийн А сорьцоос допинг илэрсэн учраас шинжилгээний дүнг эсэргүүцэж байгаа бол Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаж болно. Хүсэлт гаргаагүй тохиолдолд шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ. 

БНСУ руу А, Б хоёр сорьцыг хамт илгээсэн байгаа бөгөөд бөхчүүдийн хүсэлтийг харгалзан Б сорьцод шинжилгээ хийж, дахин допинг илэрвэл нэрийг нь зарлана.

БНСУ-аас 18 бөхийн шинжилгээний хариу нэг дор ирүүлээгүй. Тус улсаас допингийн эсрэг байгууллагад хариу нь цуваад ирснийг өнөөдөр нэгтгээд манай холбоонд ирүүлсэн. Ирсэн бичиг дээрээс харвал БНСУ дахь лабораторид шинжилгээний хариуг 2021 оны аравдугаар сарын 28-нд эцэслэсэн гэсэн байна" хэмээн хэллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.