Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Сонирхолтой судалгаа: Махчин загас хүнийг далайн амьтадтай андуурдаг

Махчин загас буюу акулыг хүн агнадаг машин гэсэн ойлголт олон арван жилийн турш кино, номд байсаар ирсэн. Гэсэн хэдий ч акулууд хүмүүсийг зориудаар агнадаггүй гэдэг нь шинжлэх ухааны туршилтаар батлагджээ. 

Махчин загас нь ихэд ухаалаг анчид бөгөөд хүнтэй холбоотой аливаа халдлага нь таних тэмдгийг андуурсан тохиолдол байдаг гэнэ. Жишээлбал серфингийн тамирчид акулын дайралтанд өртөх эрсдэлтэй байдаг ч акул далайн эрэг эсвэл тэднийг өөр төрлийн хоол гэж андуурсантай холбоотойгоор дайрдаг гэнэ. 

Энэ талаар Австралийн Сидней дэх Маккуари их сургуулийн судлаачид акулын нүдээр харах туршилт хийжээ. "Энэхүү судалгааны үр дүнд махчин загас нь аливаа зүйлийг доороос нь харж байдаг учраас хүн усанд сэлэх эсвэл сэлүүрт завь сэлүүрдэх зэрэг нь өсвөр насны цагаан акулуудын нүдээр далайн хав, далайн арслантай маш төстэй болохыг тогтоожээ. 

серфингээр сэлж буй хүн доороосоо ингэж харагдана 

2021 он гэхэд дэлхий даяар 72 акулд хазуулсан тохиолдол бүртгэгдсэн гэж trackingsharks.com мэдээллээ. Эдгээр халдлагын долоо нь хүний ​​аминд хүрсэн бол тав нь өдөөн хатгасан гэж тус сайт мэдээлж байна. Бүх халдлагыг олон нийтэд мэдээлж, баталгаажуулсан. Мөн 2019 онд Маккуарийн их сургуулийн судлаачид акулууд хүнийг хазах тохиолдол ховор боловч сүүлийн 20 жилийн хугацаанд "их хэмжээгээр" өссөн байна. Хэдийгээр махчин загас нь хүмүүсийн дунд аймшигтай амьтан гэх нэр тодотголтой нь тэдний тоо толгой буурч байна гэж Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) мэдэгдээд байгаа юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.