Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй шуурхай авах боломжтой

Азийн хөгжлийн банкны Техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр Улсын бүртгэлийн ерөнхий газар “ТА9372-МОН: Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг  2018-2021 онд амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэхүү төслийн үр дүнг танилцуулах хаалтын арга хэмжээ өнөөдөр /2021.10.29/ боллоо.

Өнөөдрийн үйл ажиллагааг нээж тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж үг хэллээ. Арга хэмжээнд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Төслийн удирдах хорооны дарга Д.Дэлгэрсайхан, Төслийн зохицуулагч Г.Пүрэвсүрэн болон УБЕГ-ын газар, хэлтсийн дарга нар, холбогдох албаны хүмүүс, ажилтан албан хаагчид оролцов.

Төслийг хэрэгжүүлж улсын бүртгэлийн мэдээллийн сан, програм хангамжийг  сайжруулах, бусад бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээллүүд хоорондын зөрүүтэй байдлыг багасгах, арилгах, үндсэн системийг дэмжих тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх замаар Засгийн газраас дэвшүүлсэн “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх төдийгүй сум, хороодыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон нь уг төслийн нэн тэргүүний зорилго байв.

Төслийн хүрээнд 260 сум, 30 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон. Ингэснээр иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суух сум, хорооноос иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй шуурхай, чирэгдэлгүй авах нөхцөл бүрдэж буй юм.

Түүнчлэн төслийн хүрээнд улсын бүртгэлийн эрх зүйн орчин, дэд бүтэц, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэн ажилласан юм. Үүнд:

  • Монгол Улсын Иргэний улсын бүртгэлийн системийг шинэчлэн хөгжүүлэв.
  • Төрөлт, нас баралтын системийг хөгжүүлж, дэд бүтцийг сайжруулав. Төрөлтийн бүртгэлийг төрөх эмнэлгүүдэд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэв.
  • Иргэний улсын бүртгэлийн цаасан эх нотлох баримт хадгалах архивыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн шинэчлэн тохижуулав.
  • Улсын бүртгэлийн хүний нөөцийн эх нотлох баримтыг цахимжуулж, улсын бүртгэлийн салбарын ажилтнуудад зориулсан хүний нөөц, цахим сургалтын нэгдсэн системийг олон улсын сайн туршлагад тулгуурлан хөгжүүлж, нийт ажилтнууд орон зай, цаг хугацаа харгалзахгүйгээр өөрийн хүний нөөцийн бүрдүүлэлтийн бичиг баримт, материалтай танилцах, татаж авах, 21 аймаг, 330 сум, нийслэл, 9 дүүрэг, 171 хороонд ажиллаж буй улсын бүртгэгч нар орон зай, цаг хугацаа харгалзахгүйгээр цахим сургалтад хамрагдах, бие даан өөрийгөө хөгжүүлэх боломжийг бий болгов.
  • Улсын бүртгэлийн төв, орон нутгийн ажилтнуудын чадавхыг үндэсний болон олон улсын түвшинд бэхжүүлж, нийт 40 гаруй удаагийн танхимын болон бүсийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 6000 гаруй хүнийг хамруулав. Нийт 2 удаагийн танилцах айлчлалыг БНСУ болон Япон Улсад амжилттай зохион байгуулж, БНСУ-тай цаашид улсын бүртгэлийн байгууллагын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг тавив.
  • Улсын бүртгэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, улсын бүртгэлийн багц хуулийн хэрэгжилтийг хангах, түүнтэй нийцүүлэх боловсруулах журам, эрх зүйн актыг боловсруулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, эрх зүйн гарын авлага, иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нарт зориулсан гарын авлага-ширээний ном, 129 төрлийн цахим хичээл, 10 төрлийн видео хичээл тус тус боловсруулав.
  • Гадаадын иргэн, хууль этгээдэд улсын бүртгэлийн багц хуулийг хүргэх зорилгоор улсын бүртгэлийн багц хуулийн чанарын өндөр түвшинд орчуулж, олон нийтэд хүртээл болгосон.
  • Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд сурталчлах зорилго бүхий вэбсайтыг сонсголын болон харааны бэрхшээлтэй хүмүүст ээлтэйгээр шинэчлэн хөгжүүлэв.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.