Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Л.Эрхэмбаяр: Дубай бол цэвэр хуйвалдаан, асар том мөнгөний луйвраар явсан гэрээ биш төлөвлөгөө

Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар АНУ-аас байр сууриа илэрхийлсэн Ч.Сайханбилэгийн мэдэгдэлд Ардчилсан намын гишүүд байр сууриа илэрхийлээд эхэлжээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ломбын Эрхэмбаяр өөрийн цахим хуудаст тэмдэглэгдсэн байр суурийг хүргэж байна.

Л.Эрхэмбаяр: Битгий ард түмнийг тэнэг, юу ч ойлгодоггүй гэж доромжилж уур хүргээд бай. Аятайхан бай хүүхээ. Тэсэж чадахгүй хэдэн үг хэлчихье. Чи болон бүлэглэл нууцаар Дубайд очсон. Чи Рио тансаг зардлаар ашигаа авсаныг нь хүлээн зөвшөөрсөн, Риогоос өндөр хүүтэй мөнгө ОТ-д зээлүүлж мөнгө хүүлэх боломж олгосон, дагалдах баялагаас АМНАТ татвар тооцохгүй гэж УИХ-ын эрхэнд халдаж, ард түмнийг хохироосон, угаасаа гэрээнд өөрчлөлт оруулах явдал чиний болоод бүлэглэлийн мэдэх асуудал биш. УИХ-ын эрхийн асуудал байсан. Та нар хулгайгаар явсан.

Монгол улсыг 2053 он хүртэл өрийн дарамтанд оруулсан гэрээ биш төлөвлөгөө хийж ирсэн. Дубай бол УИХ-д танилцуулаагүй. Цэвэр хуйвалдаан, асар том мөнгөний луйвар явсан гэрээ биш төлөвлөгөө. Аль өнгөрсөн зууны Эрдэнэттэй жиших нь маш оновчгүй зүйрлэл байна.

Дуугүй байхаар “номхон тэмээ ноолоход амар” гэгчээр ард түмнийг битгий доромжлоод усан тэнэг, юу ч ойлгодоггүй мал гээд бай. Чи олон юм яривал олон түмний уур бухимдлыг улам ихээр хүргэнэ гэдгийг нэгэн цагт намын журмын нөхөр явсны хувьд зөвлөе. Энэ их олон түмний уур хилэнгийн үед амьд мэнд байгаагаа их юм гэж бод. Ард түмэн харин ч та нарын үйлдлийг ойлгох гэж хугацаа орлоо, тэвчлээ, тэслээ.

Одоо тэвчээр алдагдаж удахгүй сэрнэ. Жич: Улс орноо худалдчихаад байхад тэднийг өмөөрөөд байгаа хүмүүс ичиж амьдраарай. Жаахан хусам долоосон болоод тэгдэг биз” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.