Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Ганбат: Би Засгийн газраас сайдын суудал горьдоогүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, ирэх 2022 оны улсын төсөвтэй холбогдуулан Үндэсний аудитын газраас мэдээлэл сонссон байна. Төсөвтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг санал, дүгнэлтээ гаргана гэж УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээллээ.  

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: "2022 оны төсөв энэ сарын 15-аас өмнө УИХ-аар батлагдах ёстой. АН-ын бүлэг санал дүгнэлтээ гаргаж өгнө. Бид ярилцаж байна. 2022 оны төсөв бол 18 их наяд төгрөгийн зарлага, 15 их наядын орлоготой. Төсвийн алдагдал сүүлийн 2-3 жилд маш их байна. Үүн дээр анхаарч ажиллах ёстой. Мөн төсвийн орлогыг огцом нэмэгдүүлсэн төсөв болсон" гэв. 

Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав. 

- УИХ дахь АН-ын бүлэг хоёр даргатай болчихсон. Дотоод зөрчлөө яаж шийдсэн бэ?

Энэ талаар өнөөдөр ярилцсан зүйлгүй. УИХ дахь АН-ын бүлгийн даргаар миний бие хэвийн ажиллаж байна.

- Улсын төсвийн төслийн УИХ-д өргөн бариад сар болж байна. АН бүлэг одоо болтол дүгнэлтээ гаргаж өгөөгүй байна. УИХ дахь АН-ын бүлэг улсын төсөв дээр дүгнэлт гаргаж өгөх чадамжгүй болсон гэсэн үг үү?

Хуулийн дагуу явагдаж байна. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр АН-ын бүлэг дүгнэлтээ гаргаж өгөх ёстой. Хугацаандаа гаргаж өгнө. 2022 оны төсөв бол 18 их наяд төгрөгийн зарлага, 15 их наядын орлоготой. Төсвийн алдагдал сүүлийн 2-3 жилд маш их байна. Үүн дээр анхаарч ажиллах ёстой. Мөн төсвийн орлогыг огцом нэмэгдүүлсэн төсөв болсон. 

- Дотоод зөрчилдөөнөө хэрхэн шийдвэрлэсэн талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Засгийн газраас сайдын суудал горьдсон талаар нөгөө гишүүд чинь мэдээлэл хийсэн?

Засгийн газраас сайдын суудал горьдсон зүйл байхгүй. Хуулийн дагуу боломжгүй зүйл.  Монгол улс бол бид бүхний улс. Тиймээс Засгийн газар, эрх баригч намтайгаа хамтарч ажиллах ёстой. Түүнээс АН болон миний хувьд сайдын суудал горьдсон зүйл байхгүй. Хэн ч юу ч ярьж болно. Бүлэг дээрээ Засгийн газрыг яаж сайн ажиллуулах тал дээр ярилцсан. Үүнийг мушгин гуйвуулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.