Уншиж байна...
Монгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүд гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотой, эгүүлэн татах асуудал орж ирээгүй

УИХ дахь МАН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Бүлгийн хуралдаанаар Засгийн газраас Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамнаас гадна

  • И-Монгол Академи
  • Сахилгын хороо
  • Ойн судалгаа, хөгжлийн агентлаг
  • Боловсролын ерөнхий газар гэсэн дөрвөн агентлаг байгуулах саналыг дэмжсэн байна.

Мөн худалдан авах ажиллагааны агентлагыг Шадар сайдын харьяанаас гаргаж Сангийн сайдад шилжүүлэх Засгийн газрын саналыг дэмжээгүй байна. 

Харин эдийн засгийн хөжлийн яамыг байгуулахдаа таван чиг үүрэгтэй байгуулах байсныг 11 болгож нэмсэн бол Цахим хөгжлийн яамыг долоон чиг үүрэгтэй байсныг есөн чиг үүрэг болгож нэмэгдүүлсэн гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. 

Мэдээллийн үеэр “Нэр бүхий УИХ-ын гишүүдийн асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцсэн үү” гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр “УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг холбогдох байнгын хороо нь хэлэлцэнэ. Гэхдээ хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гишүүний асуудлыг хэлэлцдэггүй. Хуулийнхаа хүрээнд шийдвэр гаргаад явдаг. Өнөөдөр бүлгээр УИХ-ын гишүүдийн гэмт хэрэг, эгүүлэн татах асуудал орж ирээгүй. Огт ярилцаагүй. УИХ-д асуудал орж ирсэн тохиолдолд л хэлэлцэнэ, ярилцана шүү дээ. Хууль зөрчсөн эсэхийг шүүх л тогтооно.Үүнийхээ дагуу л явна” гэж хариуллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.