Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
БХБЯ: 2019, 2020 оноос өмнө гэрээний үүргээ биелүүлээгүй объект байвал үнийн өсөлт гэсэн асуудал яригдахгүй

Өнөөдөр барилга, хот байгуулалтын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

БХБЯ-ны төрийн бичгийн дарга С.Магнайсүрэн: Барилга, хот байгуулалтын салбарт долоон мянга орчим аж ахуйн нэгж, 70-100 мянга орчим хүн ажиллаж байна. Өнгөрсөн хавраас эхэлж бид тодорхой тооцоо судалгаа хийж, Засгийн газар болон холбогдох яамдуудад асуудлаа хэлэлцэж ирсэн. Хил хаагдсан учраас барилгын материалын үнэ өссөн. Барилга, хот байгуулалтын яамнаас үнийн өсөлтөд, тээвэрлэлт болон дэлхийн зах зээл дэх түүхий эд хэрхэн нөлөөлж байгааг судалсан.

 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс Барилга, хот байгуулалтын сайдын тушаал гарч, салбарын ажилтнуудын жишиг цалинг авч үзсэн. Энэ нь сүүлийн 10 гаруй жил огт хөдлөөгүй байсан жишиг цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж нэмсэн. Салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх судалгаа тооцоог хийн ажиллаж байна. Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой индексээ баталж, бүх төслүүдэд магадлал хийх нь эхний ээлжид хийх тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ ажлыг шуурхай шийдвэрлэхийн тулд бэлтгэл ажлыг хангасан гэдгийг хэлмээр байна. 

Он дамжиж хэрэгжиж байгаа 1,000 орчим төсөл арга хэмжээ байгаа. Зураг төсөл, тоног төхөөрөмжтэй холбоотой төслийг оруулахгүйгээр тооцоход ийм дүн гарч байгаа. Үнийн өсөлттэй холбоотой индекс баталж, магадлал хийх зайлшгүй шаардлагатай. Барилгын салбарын үнийн индекс дараа оны эхний улиралд буюу нэгдүгээр сард багтаан батлагддаг.

Индекс батлагдсаны дараа Барилгын хөгжлийн төв холбогдох төсөл арга хэмжээнд магадлал хийнэ. Гэтэл энэ жилийн хувьд хагас жилээр үнийн өсөлт огцом нэмэгдсэн гэдэг утгаараа зургаадугаар сарын 30, есдүгээр сарын 30, аравдугаар сарын сүүлээр тасалбар болгож нэг индекс бодож үзсэн. Гурван удаа бодож үзэхэд 45 хувийн өсөлттэй гэсэн тооцоолол гарсан" гэлээ. 

Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа: Барилгын материалын үнийн өсөлтийн асуудал 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүд дээр үүсэж байгаа. Энэ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 1,100 орчим барилга байгууламж байна гэсэн тоо. Тэгэхээр үнийн өсөлт 2021 оноос өмнө хэрэгжиж байгаа объектууд дээр яригдаж байгаа. 2019 оноос өмнө ашиглалтад орох объектууд ч бас байгаа. Үнийн өсөлтийг хэрхэн шийдвэрлэх талаарх шийдвэр гарах юм бол бүх төсөл хөтөлбөрүүд дээр магадлал хийх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. Ингэхдээ объект тус бүр дээрх гэрээг нь дүгнэж үзээд, 2019 оноос хойш үнийн өсөлтийн асуудал яригдаж байгаа учир гэрээний дагуу 2019, 2020 оноос өмнө гэрээний үүргээ биелүүлээгүй объект байвал үнийн өсөлт гэдэг асуудлыг ярихгүй.

Жишээлбэл, зарим нэг компаниудад 2013 оноос хойш дуусаагүй, компанийн хариуцлагагүй байдалтай холбоотой ажил бас байгаа. Энэ мэт үндэслэлгүйгээр үнийн өсөлтөд хамрагдах гэсэн компаниудыг ялгаж салгаж магадлалын ажлыг зохион байгуулагдана" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.