Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Э.Одбаяр: Засгийн газарт хариуцлага тооцохыг шаардаж өлсгөлөн зарласан. Тэрнээс биш хорих ангиас намайг суллаач гэж өлсөөгүй

 NoDoubleStandart хөдөлгөөний тэргүүн Э.Одбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэн Д.Монголхүүг суллахыг шаардлаа. Э.Одбаяр, Д.Монголхүү нар эрх баригчдын алдаатай  бодлого шийдвэрийг эсэргүүцэж, "Nodoublestandart" жагсаалыг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулсан билээ.

Тэрбээр "Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байхыг шаардаж, "Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөн 45 дахь өдрөө үргэлжилж байна. Миний хувьд Засгийн газарт хариуцлага тооцохыг шаардаж өлсгөлөн зарласан. Тэрнээс биш хорих ангиас намайг суллаач ээ гэж өлсөөгүй юм. Иргэн Д.Монголхүү тусгаарлах өрөөнд өлсгөлөн зарласан. Цагдаа нар баривчилгааны үеэр биед нь халдсаны улмаас эгэмний яс нь гэмтэлтэй байгаа. Иргэн Д.Монголхүүг үндэслэлгүй баривчилсан үйл ажиллагаа таслан зогсоож, суллахыг хатуу шаардаж байна" гэв.

эргэн сануулахад... аравдугаар сарын 6-ны өдөр Э.Одбаяр, Д.Монголхү нарыг хойшлуулашгүй үндэслэлээр баривчлан 461 дүгээр ангид баривчлан саатуулсан. Тэрбээр саатуулагдсан өдрөөсөө буюу энэ сарын 6-наас шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж 23 хоног шоронд өлсгөлөн зарласан.  

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.