Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Орон нутгийн эмнэлгүүд ходоодны дуран оношилгооны иж бүрэн аппараттай болжээ

АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5, Ковид-19-ийн онцгой байдлын тусламжийн төслөөр нийслэлийн Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг,  Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Дархан-Уул, Хэнтий аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд нэгжийн үнэ нь 122,641,000 төгрөг бүхий нийт 981,128,000 төгрөгийн өртөгтэй Япон улсын Olympus корпорацад үйлдвэрлэгдсэн Ходоодны дуран оношилгооны иж бүрдлийг хүлээлгэн өгөв.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2020 оны 7 дугаар сараас  эхлэн хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5, Ковид-19-ийн онцгой байдлын тусламжийн төсөл нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж арга хэмжээг идэвхтэй дэмжин Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн лавлагаа шатлалын 67 эрүүл мэндийн байгууллагад амжилттай хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад өндөр эрсдэлтэй өвчтөний оношилгоо, эмчилгээг сайжруулахад зориулан амьсгалын аппарат, яаралтай түргэн тусламжийн багц, эмнэлгийн ажилтны хамгаалах хэрэгсэл, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, мэдрэлийн мэс заслын тусламжийн нэн шаардлагатай 138.5 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 75 нэр төрлийн 72,534 эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хангаж, суурилуулав.

Монгол Улс 100,000 хүн амд ногдож байгаа хорт хавдрын өвчлөлийн түвшнээр дэлхийд өндөр, нас баралтаараа хамгийн өндөр улс юм.

Манай улсад 2010-2019 оны хооронд 38,119 хүн хорт хавдрын шалтгаанаар нас барж нийт нас баралтын 22.8 хувийг эзэлж байна.

2019 онд хорт хавдрын нас баралтын 4,801 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаас 989 (25.9%)-өөр, өмнөх оноос 389 (8.8)-өөр тус тус нэмэгджээ.

Хорт хавдрын шалтгаант нас баралтын бүтцийг судалж үзэхэд сүүлийн 10 жилийн дунджаар 2 дугаар байрт ходоод 15.6 хувь, 4 дүгээрт улаан хоолой 7.6 хувийг тус тус эзэлж байна.

Хорт хавдрыг эрт илрүүлэн оношлоход хүн амын хавдрын талаарх мэдлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол давтамжтай үзүүлэх нь чухал ач холбогдолтой. Нөгөө талаар ДЭМБ-ын  194 орны засгийн газар нэгдэж баталсан "Хорт хавдрын эсрэг шийдэл" тогтоолд “...хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хянахтай холбоотой асуудалд анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.. нь улс орнууд нэн тэргүүнд тавих, нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал гэж заасан билээ. Иймээс АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэ төслийн хүрээнд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттайгаар  хийснээр хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой урсгалыг багасгах, ард иргэдэд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг оршин буй нутаг дэвсгэрт нь цаг алдалгүй үзүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмж, чадавхыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны ЭТГ-ын дарга Б.Буянтогтох, АХБ-ны ЭМСХХ-4,4+5,5+ НТХН-ийн зохицуулагч А.Мөнхтайван, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөл оролцлоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.