Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхий нийтэд тархаад буй Омикрон /Ковид-19 халдвар/ хувилбарын нөхцөл байдалтай холбогдуулан Хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр анги, байгууллагын дотоод хяналт шалгалт, хөрөнгө, орлогын мэдүүлэг хариуцсан эрх бүхий албан тушаалтныг мэргэшүүлэх сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Сургалтад төв орон нутгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги салбар нэгжийн дотоод хяналт шалгалт, хөрөнгө, орлогын мэдүүлэг хариуцсан эрх бүхий 53 албан тушаалтан оролцож байна.

Мэргэшүүлэх сургалт нь Хяналт шалгалтын үйл ажиллагаа, Хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт болон эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, батлах, ажлын гүйцэтгэл үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах үндсэн хэсгээс бүрдсэн бөгөөд сургалтыг Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир нээж эхлүүллээ.

Улсын хэмжээнд 2021 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт явагдаж байгаатай холбогдуулан энэхүү сургалт нь цаг үеэ олсон арга хэмжээ бөгөөд сургалтад хамрагдсанаар анги, байгууллагын эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа хууль журмын хүрээнд явагдах, мөн тэдний мэдлэгийг баталгаажуулахад чухал ач холбогдолтой юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.