Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
2022 онд нээлтээ хийх онцлох кинонууд

2022 онд нээлтээ хийхээр адалт явдалт, аймшгийн, инээдмийн, супер бааатруудтай, уран зөгнөлт зэрэг төрөл бүрийн жанрын кино биднийг хүлээж байна. 2021 онд гарах ёстой байсан ч ямар нэгэн шалтгааны улмаас хойшилсон бүтээлүүд ч удахгүй үзэгчдийн хүртээл болох нь ээ. Ингээд та бүхэндээ хамгийн их хүлээлт үүсгээд буй есөн киног танилцуулж байна.

  1. Avatar 2

“Аватар” шинжлэх ухааны, уран зөгнөлт кино нь анх 2009 онд нээлтээ хийж байсан бөгөөд өдгөө 13 жилийн дараа киноны хоёрдугаар анги болох “The way of water” нээлтээ хийх гэж байна. Кино зохиолыг Америкийн найруулагч Жэймс Камерон бичиж, өөрөө найруулсан ба гол дүрд Сэм Вортингтон, Зои Салдана, Стивен Ланг, Мишель Родригес, Сигурни Уивер нар тоглосон байна.

Нээлт: 2022.12.16

  1. Fantastic Beasts: The Secrets of Dumbledore

Ж.К.Роулинг, Стив Кловес нарын зохиолоор Дэвид Йетесийн найруулсан уран зөгнөлт кино юм. 2018 онд нээлтээ хийж байсан “Fantastic Beasts: Гринделвалдын гэмт хэрэг” (The Crimes of Grindelwald) киноны үргэлжлэл бөгөөд "Fantastic Beasts" цувралын гурав дахь анги, "Wizarding World" франчайзын арван нэгдүгээр анги юм.

Нээлт: 2022.04.15

  1. Jurassic World Dominion

“Юрийн галавын ертөнцийн ноёрхол” нь Колин Треворроугийн найруулсан Крис Прат-ын гол дүрд тоглосон Америкийн шинжлэх ухааны зөгнөлт, адал явдалт кино юм. Энэ нь “Юрийн галавын ертөнц: Хаант улсын сүйрэл” (2018) киноны үргэлжлэл, “Юрийн галавын цэцэрлэг” франчайзын зургаа дахь анги, “Юрийн галавын ертөнц” гурамсан цувралын гурав дахь кино юм.

Нээлт: 2022.06.10

  1. Thor: Love and Thunder

“Thor: Love and Thunder” нь Марвелийн комиксын дүр Тор дээр үндэслэсэн Америкийн супер баатрын кино юм. Энэ нь 2017 онд нээлтээ хийсэн “Thor: Ragnarok” киноны үргэлжлэл ба “Marvel Cinematic Universe”-ийн 29 дэх кино байхаар төлөвлөгдөн гарах гэж байна. Уг киноны найруулагчаар Женнифер Кейтин Робинсон, Тайка Вайтити нар хамтран ажиллаж байгаа бөгөөд гол дүрд Крис Хемсворт, Тесса Томпсон, Натали Портман, Кристиан Бэйл, Крис Пратт, Жейми Александр, Пом Клементьефф, Дэйв Баутиста, Карен Гиллан нар тогложээ.

Нээлт: 2022.07.08

  1. Black Panther: Wakanda Forever

“Black Panther: Wakanda Forever” нь Марвел комиксын баатар “Хар ирвэс”-ээс сэдэвлэсэн Америкийн супер баатрын кино юм. Уг кино нь 2018 онд нээлтээ хийсэн “Хар ирвэс”киноны үргэлжлэл, Марвелийн кино ертөнцийн 30 дахь кино байхаар төлөвлөгдөн гарах гэж байна. Уг киноны зохиолыг Райн Куглер, Жо Роберт Коултай хамтран найруулж байгаа бөгөөд гол дүрд Лупита Нёнго, Данай Гурира, Мартин Фриман, Летитиа Райт, Уинстон Дюк, Анжела Бассетт, Доминик Торн нар тогложээ. Уг киноны эхний анги нь 200 сая ам.доллароор бүтэж 1.3 тэрбум ам.долларын ашиг олжээ.

Нээлт: 2022.11.11

  1. The Batman

"The Batman" бол ДС комиксын дүр Бэтмэнээс сэдэвлэсэн Америкийн супер баатрын кино юм. Уг киноны зохиолыг Питер Крэйгтэй хамтран бичсэн Мэтт Ривз найруулжээ. Гол дүрд Роберт Паттинсон, Зое Кравиц, Пол Дано, Жеффри Райт, Жон Туртурро, Питер Сарсгаард, Энди Серкис, Колин Фаррел нарын хамт тоглосон. 100 сая ам.доллароор бүтжээ.

Нээлт: 2022.03.04

  1. Doctor Strange in the Multiverse of Madness
    Доктор Стивен Стрэнж цаг хугацааны чулууны эрлээ үргэлжлүүлсээр. Тэрээр бүх ертөнцийг чөлөөлсний үр дагаврыг засаж залруулахыг оролдсоор л яваа, даанч үүнд нь түүний дaйсан болсон анд нөхөр нь саад учруулна. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр Стрэнж бас л төсөөлөхийн аргагүй муу санаатныг чөлөөлж орхижээ.

Нээлт: 2022.05.06

8. Aquaman and the Lost Kingdom

Малайзаас гаралтай Жеймс Ван найруулагчаар нь ажилласан. Артур Карри буюу Акваман (Жейсон Момоа) эрхийнхээ дагуу Долоон далай тэнгисийг эзэгнэх хаан суудлаа эргүүлж авч чаддаг. Киноны гол баатрыг шинэ адал ядал хүлээж байна. Түүнийг хаан ширээнээс түлхэн унагаах санаатай төрлүүдтэйгээ тэр яаж тэмцэх бол?
Нээлт: 2022.12.16  

  1. Hocus Pocus 2

    Уг кино нь 1993 онд гарсан алдартай “Hocus Pocus” киноны үргэлжлэл болох юм. Энн Флетчер найруулж гол дүрүүдэд Бетт Мидлер, Сара Жессика Паркер болон Кэти Нажими нар сонирхолтой шидтэнүүдийн дүрийг бүтээснээр их дэлгэцээр дахин гарах нь ээ.

Нээлт: 2022 оны төгсгөлөөр.


Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.