Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
"Coachella"-д Ази уран бүтээлчид

Колорадо элсэн цөлийн Коачелла хөндийд жил бүрийн дөрөвдүгээр сард дэлхийн хамгийн алдартай хөгжмийн наадмын нэг болох "Coachella Valley Music & Arts Festival" зохион байгуулагддаг. Сүүлийн 20 жилийн турш мянга мянган хөгжим сонирхогч, чиг хандлага тогтоогчдын дунд хамгийн ихээр хүлээлт үүсгэдэг наадам болж чаджээ. Коачеллагийн тайзнаа инди рок, хип-хоп, электроник, поп зэрэг хөгжмийн төрлүүдээр дэлхийн алдартай уран бүтээлчид өөрсдийгөө батлан харуулж, үзэгчдийг доргиодог.
Ковидын улмаас хоёр жил хойшилсон амьд хөгжмийн алдартай наадам энэ оны дөрөвдүгээр сарын 15-17 болон 22-24-нд уламжлал ёсоор АНУ-ын Калифорни мужийн Индио хотод зохион байгуулагдахаар товлогджээ.

Хамгийн анх 2016 онд Ази уран бүтээлчдийг төлөөлж Өмнөд Солонгосын хип хоп трио Epik high хамтлаг оролцож байсан бөгөөд энэ жил ахин оролцох урилгыг авчээ.
2019 онд Өмнөд Солонгосын охидын Blackpink хамтлаг оролцож олны анхаарлыг татаж байсан. Тайзан дээрх үзүүлбэрүүдээрээ үзэгчдийг гайхшруулж чадсан төдийгүй шүтэн бишрэгчдийнхээ тоог ч нэлээдгүй нэмсэн.

Харин 2020 оны уран бүтээлчдийн нэрсийн жагсаалтад К-попын "Ноён оргил" гэгддэг Bigbang хамтлаг багтаж байсан. Энэ нь дуу хөгжмийн ертөнцөөс гурван жил завсарлага авсан алдарт хамтлагийг эргэн нэг тайзан дээр харах боломжийг фэнүүдэд нь олгосон. Гэвч цар тахлын улмаас хөгжмийн наадам тодорхойгүй хугацаагаар хойшилж, оролцох уран бүтээлчдийн нэрс ч солигдсон.


"Coachelle 2022"-д Канье Вест, Билли Эйлиш, Харри Стайлс, Карли Рей Жепсэн, 21 Savage, Swedish house mafia зэрэг 180 орчим уран бүтээлч оролцоно. Манай Монголоос хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг The HU хамтлаг багтжээ. Дөрөвдүгээр сарын 15 болон 22-нд тайзнаа гарах хуваарьтай байна. Дашрамд дурьдахад The Hu нь 2020 онд Коачеллад оролцох урилгыг мөн авч байсан юм.


Зохион байгуулагч Голденвойс компани улс орнуудын амжилттай яваа хөгжмийн агентлагуудтай холбоо тогтоож дэлхий нийтийн сонирхлыг татахуйц  хамтлаг, уран бүтээлчдийн жагсаалтыг агентлагуудын зүгээс гаргаж өгдөг. Coachella-ийн тайзнаа тоглох уран бүтээлчдийг сонгох үйл явц ийнхүү бүтэн жилийн турш үргэлжилдэг байна. Энэ тайзан дээр дэлхий даяар нэр алдраа дуурсгаж яваа уран бүтээлчийг авчирснаараа наадмын үнэ цэнийг өргөдөг байхад, тэр бүр танигдаагүй ч төрмөл авьяасыг дэлхийд таниулдгаараа ч уран бүтээлчдийн кареерийг өсгөж “А” зэрэглэлд орсны баталгаа болдог аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.