Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“ТАЛЫН ТҮРЛЭГ” НОМЫН ХУРИМ БОЛЛОО

Сүхбаатар аймгийн гаралтай сэтгүүлчдийн “Талын түрлэг” бүлгэм өнгөрөгч бямба гарагт “Талын  түрлэг” номынхоо нээлтийг хийлээ. 20-р зууны түүхийг бүтээлцэж, хөгжлийн хүрдийг хурдасгахад оройлон оролцсон 108 эрхмийн цадиг түүхээс бүтсэн энэхүү ном нь тус бүлгэмийн хоёр дахь удаагийн хамтын бүтээл юм. 

“Талын түрлэг” номын 108 баатраас өдгөө 29 нь энх тунх аж төрж байгаа бөгөөд номын нээлтэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Шараа, Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Ч.Батсайхан, АИХ-ын дарга асан, Сүхбаатарын одонт, Эдийн засгийн гавьяат ажилтан Жамбын Гомбожав, “Чингис хаан” одонт, СГЗ, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Гомбожавын Мэнд-Ооёо, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч, сэтгүүлч, тользүйч, МУСГЗ Цэрэндоржийн Дашдондов, Монгол Улсын гавьяат багш Сономын Дондог, Сүхбаатар аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга асан Гомбожавын Улаан нар мөн зарим баатрын гэр бүл, үр хүүхэд, ач зээ нар ч хүрэлцэн ирж, дурсамж, сэтгэгдлээ хуваалцлаа.

“Талын түрлэг” номын нээлтэд Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Улаанбаатар дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, ЕТГ-ын ХМА-ны ажилтан Л.Итгэлтөгс нар оролцон баяр хүргэсэн байна.

“Талын түрлэг” бүтээлийн тэргүүн дэвтрийг Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан бүтээсэн бол удаах дэвтрийг Сүхбаатар аймгийн 80 жилийн ойд зориулан удахгүй гаргана гэдгээ номын зохиогчид хэлж байлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.