Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Талын түрлэг” номын хурим боллоо

Уг бүтээлийн 108 баатраас өдгөө 28 эрхэм энх тунх аж төрж буй бөгөөд номын нээлтэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дамдинсүрэнгийн Шараа, Монгол Улсын Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэ, Чүлтэмийн Батсайхан, АИХ-ын дарга асан, Сүхбаатарын одонт, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Жамбын Гомбожав, “Чингис хаан” одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Гомбожавын Мэнд-Ооёо, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч, сэтгүүлч, тользүйч, Соёлын гавьяат зүтгэлтэн Цэрэндоржийн Дашдондов, Гавьяат багш Сономын Дондог, Сүхбаатар аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга асан Гомбожавын Улаан нар болон зарим баатрын гэр бүл, үр хүүхэд, ач зээ нар ч хүрэлцэн ирж, дурсамж, сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Улаанбаатар дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны ажилтан Л.Итгэлтөгс нар оролцон баяр хүргэв.

Нэгэн зууны түүхийг бүтээлцсэн 108 эрхмийн талаар эгэл энгүүн хэрнээ сонирхолтой түүхийг хүүрнэсэн, ховор чухаг баримтуудыг олж дурдсан “Талын түрлэг” бүтээлийн тэргүүн дэвтэр ийн уншигчдын гарт хүрч эхэлж байгаа бол хоёр дахь дэвтрийг Сүхбаатар аймгийн 80 жилийн ойд зориулан бүтээж буйгаа номын зохиогчид хэлсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.