Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Хотулун гүнж” Berlinale-аас Венецэд уригджээ

Шүүдэр продакшн, VOO-н хамтын бүтээл Хотулун гүнж түүхэн тулаант УСК 72 дахь Berlinale фестивалийн кино захад амжилттай оролцож олон дистрибьютерээс санал авчээ. Berlinale нь дэлхийн А зэрэглэлийн хамгийн том 3 кино наадмын нэг бөгөөд энэ удаа дэлхийн 50 гаруй орны худалдаанд 566 кино оролцсоны дотор Хотулун гүнж ганц монгол кино байв.

“Хотулун гүнж” Berlinale-н кино захад 2.11-нд online-аар нээлтээ хийж, кино худалдааны ангилалд 3 удаа үзүүлж, дэлхийн 3 том кино наадмын нэг Венецийн фестивалиас урилга авчээ. Берлинд “Хотулун гүнж” киноны төлөөлөгчөөр Монголын соёлын элч, мисс О.Оюунтуяа ажиллажээ. Берлиналь наадмын албан ёсны хөтөлбөр 2-р сарын 1-нд батлагдаж, виртуаль самбар идэвхмэгц “Хотулун гүнж”-ийг сонирхсон эхний дисрибьютерүүд холбогдож эхэлсэн бөгөөд, Герман дахь нэгэн компанитай эхний гэрээгээ үзэглэхэд бэлэн болжээ.

Тулаант төрлийн энэхүү кинонд Булганы дархан цаазат Хөгнө хан хайрхан, Өвөрхангайн Элсэн тасархай, Хунгийн нуур, Хэнтийн Баян-Адарга, монгол гранд каньон гэгддэг Дундговийн Цагаан суварга, Төв аймгийн Эрдэнэ сумын үзэсгэлэнт газрууд орсон нь гадаадынханд Монголын байгалийн үзэсгэлэнг толилуулсан сурталчилгаа болж буй ажээ. Мөн “Хотулун гүнж” киноны зураачийн ажил, хувцас хэрэглэлийг гадаадын киноныхон ихэд үнэлж байгаа бөгөөд, Берлиналийн 3 удаагийн үзлэгт нь фонтастик ба түүхэн төрлийн киноны  олон улсын 10 гаруй фестивалийн төлөөлөгчид оролцсоныг тайланд нь дурдсан байна.

Ийнхүү Марко Пологийн тэмдэглэл, Судрын чуулганд тэмдэглэгдэж, Турандот дуурийн гол дүрд мөнхөрсөн, Чингис хааны 5 дахь үеийн гүнжийн тухай монгол кино олон улсны үзэгчдийн хүртээл болох цаг ирж байна. Дашрамд дурдахад, Шүүдэр продакшны өмнөх бүтээл “Ану хатан” УСК нь Warrior Princess нэрээр Lion’s Gate –д зарагдан олон улсад хөл тавьж байжээ.

“Хотулун гүнж” кино 3-р сарын 1-нээс VOO Cinema-гаар гарч эхлэх ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.