Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав орон нутгийн зарим анги, газарт ажиллалаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав 2022 оны 03 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажил болон алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, ахуй амьдралтай танилцснаас гадна тэдний санал сэтгэгдлийг сонсож, тулгамдаж байгаа зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал, Орон нутгийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчид алслагдсан сум багт ажил үүргээ гүйцэтгэхэд автомашины хүрэлцээ дутмаг мөн тухайн автомашинуудын туулах чадвар муу байдгаас шалтгаалан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад болон зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл үүсдэг байдлыг харгалзан Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь ШШГГ, Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид тус тус туулах чадвар сайтай автомашин олголоо.


Энэ үеэр алба хаагчдын санал хүсэлтийг сонссон бөгөөд алба хаагчдын зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан болон 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг хариуцан хэрэгжүүлж буй шийдвэр гүйцэтгэгчдийн орон тоог нэмж, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны зардал, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчдэд хоригдолтой ажилласны нэмэгдэл зэргийг олгуулах шаардлагатай байна гэдгийг онцолж байлаа.Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав шийдвэр гүйцэтгэгчийн орон тоог нэмэгдүүлэх, ажиллагааны зардал тусгуулах, нэмэгдэл олгуулах зэрэг асуудлыг онцгойлон анхаарч, ажиллахаа мэдэгдлээ.

Тус аймгуудад хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан нэг шийдвэр гүйцэтгэгч ажилладаг бөгөөд  дунджаар 150-200 зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн ялтанг хариуцан хяналт тавьж ажилладаг байна.

Алба хаагчдын ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх хүрээнд Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь ШШГГ, Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид тус тус 5 суурин комьпютер, алба хаагчдын нийгмийн баталгааг хангаж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гурван алба хаагчид өргөө цагаан гэрийг тус тус гардуулан өгсөн юм.

Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан, зарим алба хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар шагнаж, урамшуулав.

Түүнчлэн Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гурван өрөө орон сууцыг олголоо. Энэхүү орон сууцанд тухайн аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт томилогдон ажиллах алба хаагчид амьдрах юм. Ингэснээр алба хаагдчын нийгмийн баталгаа хангагдаж, амьдрах орчин нөхцөл сайжирлаа.

Удирдлагын түвшинд анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөлтэй биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж байгаа нь алба хаагчдын идэвх санаачлагатай, итгэл үнэмшилтэй ажиллах урам зоригийг бадраасан үйл явдал болсныг алба хаагчдын зүгээс хэлж байлаа.

Жаргалтай амьдрал төвийг өргөтгөн ирэх онд баруун бүсийн аймгуудын иргэдэд /Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий/ үйлчилгээ үзүүлэх 100 ортой Наркологийн төвийг шинээр байгуулах;

– Баривчлах байрыг орчин үеийн стандартын дагуу шинээр байгуулах;

Тэрбээр Баянхонгор аймагт ажиллах үеэрээ салбарын нийт удирдлага, алба хаагчидтай уулзалт хийн тэдний санал хүсэлтийг сонсож, Цагдаагийн газар, Эрүүлжүүлэн саатуулах байр, Улсын бүртгэлийн хэлтэс, Төрийн архивын тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний албадын үйл ажиллагаатай  тус тус танилцах юм.

Тэрбээр Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Өвөрхангай аймаг дахь харьяа агентлаг, байгууллагуудын удирдлага, албан хаагчидтай уулзалт хийж, яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Үргэлжлүүлэн аймгийн хууль хяналт, улсын бүртгэл, архивын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, ирэх онд цогцолбор барилга барьж өгөхөө амлалаа. Төрийн үйлчилгээ авч байгаа иргэдийн 70 гаруй хувь нь улсын бүртгэл, архиваас мэдээлэл, лавлагаа авдаг. Гэтэл тус байгууллагуудын барилга мөөгөнцөртөж, стандарт шаардлага хангахгүйд хүрсэн, архивын лавлагаа, материал хадгалах өрөө хүрэлцэхээ байсан зэрэг нь алба хаагчид төдийгүй иргэдэд хүндрэл үүсгэж байсан юм.

Мөн аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэн, саатуулах байрыг шинэчлэх, Уянга суманд цагдаагийн кабон байр барьж өгөх, ШШГА, ШША, Цагдаагийн газарт автомашин, компьютер техник хэрэгсэл нийлүүлэх, залуу алба хаагчдад гэр олгох асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.