Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Монгол Улсын гавьяат багш, Дуун хөрвүүлэгч С.Дондог орчуулгын бүтээлийнхээ талаар үе үеийн шавь нартаа илтгэл тавьлаа
Монгол Улсын гавьяат багш, Дуун хөрвүүлэгч Сономын Дондог орчуулгын бүтээлийнхээ талаар үе үеийн шавь нартаа илтгэл тавьлаа. МУИС болон “Соён гэгээрүүлэгч” телевизээс хамтран зохион байгуулдаг ахмад багш нараа алдаршуулан, ажил үйлс, амжилт бүтээл, туршлага, дурсамжаас нь хуваалцан, халуун дотно яриа өрнүүлдэг энэхүү уулзалт МУИС-ийн дугуй танхимд зохион байгуулагдсан юм.
 
С.Дондог нь МУИС болон Москвагийн Их сургуульд суралцан, химийн багш болсноор 1959-2011 он хүртэл хагас зууны турш МУИС-д ажиллахдаа ерөнхий, органик биш химийн хичээл зааж байв.
 
 
Химич мэргэжилтэй тэрбээр өөрийн сонирхлын дагуу дэлхийн сонгодог уран зохиолын эрдэнэсийн сангаас шүүрдэн, эх хэлнээ хөрвүүлж эхэлсэн бөгөөд өдгөө нийт 714 шүлэг, 24 найраглал, 24 тууж, 2 үлгэрийн зохиол урын санд нь буй. Александр Пушкин, М.Ю.Лерментов, Анна Ахматова, Расул Гамзатов, Роберт Бернс, Кайсын Кулиев, Агния Барто, Франсуа Вийон, Андрей Вознесенский, Евгений Евтушенко нарын нэрт найрагчдын бүтээлээс голлон түүвэрлэж, арваад ном хэвлүүлсэн байна.
 
 
Тэрбээр илтгэлийнхээ эхэнд “Хүүхэд байхад нэрт дуун хөрвүүлэгч Д.Гомбожав багшийнхаа орчуулгын бүтээлүүдийг амтархан унших болж, улмаар орчуулга гэх амттай, зугаатай ажилд дурлан, өнөөг хүртэл орчуулга хийсээр байгаа” талаараа дурссан юм. 
 
Уулзалтын үеэр Монголын үндэсний радиогийн “Москвагаас ярьж байна” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Н.Лхагвасүрэн, “Егүзэр хутагт” сангийн тэргүүн Д.Болорцэцэг мөн МУИС-ийн орос хэлний тэнхимийн багш н.Цогзолмаа, оюутнуудын хамтаар С.Дондог багшийн орчуулсан шүлгийн дээжсээс уншиж, танхимд хүрэлцэн ирсэн зочдын сонорыг мялаалаа.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.