Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
"Геополитик", "Эрх зүй" шинэ хоёр ном уншигчдын хүртээл боллоо

Нийгмээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулдаг “Эрх зүйт ёс сан” нь Оксфордын их сургуулийн бүтээл Реймонд Ваксын - "Эрх зүй" товч танилцуулга, Клаус Доддсын - “Геополитик" товч танилцуулгыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр эмхтгэн уншигчдын хүртээл болголоо. 

"Эрх зүй" товч танилцуулга номыг эмхэтгэн гаргасан хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр "Миний бие  Оксфорд, Харвард, Кэмбридж зэрэг дэлхийн томоохон их, дээд сургуулиудын нэр хүндтэй профессоруудын бүтээлүүдийг эх хэлнээ орчуулан гаргахыг мөрөөддөг байсан. Энэ мөрөөдлөө биелүүлэх зорилгоор “Эрх зүйт ёс сан”-г байгуулж, эрдэмтэн профессоруудын бүтээлүүдийг үе шаттайгаар орчуулан гаргаж байна. Өнөөдөр тэдгээрийн үргэлжлэл  "Эрх зүй", "Геополитик" гэсэн хоёр номын маань нээлт боллоо.

Өнөөдөр монголын залуучууд бүгд дэлхийн томоохон сургуулиудад суралцах боломжгүй байж болох ч тэдэнд эх хэл дээрээ тэдгээр сургуулиудын профессоруудын номыг унших боломжийг олгох нь чухал гэж бодож байна. Жилдээ 5-10 номыг эх хэлээрээ орчуулан гаргахад арван жилийн дараа тавин ном болно. Эдгээр номыг уншаад залуус маань дэлхийн хөгжилтэй төвөггүйхэн хөл нийлүүлэх боломж бүрдэх болов уу? гэж бодож байна" гэсэн юм.   

Оксфордын их сургуулиас бэлтгэн гаргадаг товч танилцуулга цуврал нь сэтгэл судлал, шинжлэх ухааны философи төдийгүй Америкийн түүх, бүр харьцангуйн онол хүртэлх салбар бүрийн 350 орчим сэдвийг хэдийнээ хамарсан гэдгээрээ ихээхэн онцлогтой бөгөөд цувралыг салбарынх нь мэргэжилтнүүд бичсэн төдийгүй 40 гаруй хэлнээ орчуулагдаж уншигчдын хүртээл болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.