Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Оксфордын их сургуулийн "Эрх зүй", "Геополитик" ном монгол хэл дээр орчуулагдан, уншигчдын хүртээл боллоо

“Эрх зүйт ёс сан”-гаас Оксфордын их сургуулиас бэлтгэн гаргадаг товч танилцуулга  цувралыг албан есны эрхтэйгээр орчуулан уншигч таны гарт хүргэсээр байгаа билээ. Энэ удаад тус сангийн хамт олон Реймонд Ваксын  "Эрх зүй" товч танилцуулга,  Клаус Доддсын “Геополитик” товч танилцуулгыг эмхтгэн уншигчдын хүртээл болгожээ.

Реймонд Ваксын  "Эрх зүй" товч танилцуулга номонд хууль зүйн нэр томьёо, ойлголтуудыг Монгол улсын эрх зүйн тогтолцооны нийтлэг ойлголт, мэргэжлийн хэллэгтэй дүйцүүлэн зохиогчийн эрхийн дагуу монгол хэлнээ хөрвүүлж, тайлбарлаж, холбогдох жишээ тайлбарыг Монголын онцлогт нийцүүлэн өөрчилжээ.

Харин Клаус Доддсын “Геополитик” товч танилцуулга номд дэлхийн улс төр, геополитикийн үндсэн ухагдахууныг телевиз, спорт, газрын зураг, гэх мэт өргөн хүрээний жишээгээр дамжуулж, өдөр тутмын амьдралд хэрхэн илэрдгийг энгийнээр өгүүлсэн байна. Ингэхдээ сүүлийн үед дэлхий нийтийн салшгүй хэрэглээ болсон цахим орчинг ихээхэн онцолсон бөгөөд хэвлэл мэдээлэлд төвлөрсөн олон нийтийн геополитикийг хэрхэн судалж болохыг энгийнээр тайлбарлажээ. 

Дашрамд сонирхуулахад “Эрх зүйт ёс сан” нь Монгол Улсын ирээдүй болсон оюутан залуусын боловсролыг дэмжих зорилгоор хууль зүй, улс төр, нийгмийн ухааны салбарын дэлхийн сонгодог 20 гаруй бүтээлийг эх хэлнээ орчуулан хэвлүүлж гаргаж байсан туршлагатай юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.