Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Монголын усан спорт сонирхогчдын холбооны IV их хурлыг ирэх зургаадугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар болжээ

Монголын усан спорт сонирхогчдын холбоо/ МУССХ/ -ны Удирдах зөвлөлийн ээлжит бус Хурал 2022.05.10-ны өдөр болжээ. Улмаар тус холбооны IV их хурлыг ирэх зургаадугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар болсон талаар өөрсдийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн  байна.

Тодруулбал, МУССХолбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдаан онлайн болон биетээр нийт 11 гишүүд оролцож Хурал хүчин төгөлдөр болсон бөгөөд дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
 
1. МУССХолбооны IV Их Хурал 2022.06.10-ны өдрийн 10 цагт, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Ауруг паласын хурлын танхимд хуралдахаар тогтож батлав.
2. Монголын Үндэсний Олимпийн Хорооноос Спорт байгууллагуудын Их Хурал хийх зөвлөгөө авсаны дагуу Холбооны IV ээлжит Их Хурлын сонгуулийн үйл ажиллагааг хариуцан ажиллах хараат бус, бие даасан комиссыг баталж, томилов.
3. Холбооны дүрэмд, нэмэлт өөрчлөлт оруулах чиг үүрэг бүхий комиссыг батлаж, томилов.
4. Холбооны удирдлагын багт нэр дэвших иргэнд тавигдах шаардлагыг доорх байдлаар батлав. Үүнд:
4.1. Монгол Улсад усан спортыг хөгжүүлэх, МУССХолбооны гишүүд, тус спортын тамирчид, сонирхогчдын эрх ашгийг хамгаалах, Холбооны эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэн ажиллах, Холбооны дүрэм, журмыг чандлан сахих чин эрмэлзэлтэй этгээд байх;
4.2. Урьд нь МУССХолбоо болон бусад спортын хороодод сонгуульт буюу бусад албан тушаал хаших хугацаандаа аливаа ёс зүйн болон санхүүгийн зөрчил гаргаж байгаагүй этгээд байх;
4.3. Нэр дэвшигчид нь Холбооны Удирдах зөвлөлийн 2018 оны 01-р сарын 25-ны өдрийн №2 тогтоолоор тогтоосон гишүүний татварыг сонгуульт хугацаанд бүрэн төлөх буюу 4 жилийн хугацаагаар тооцон Холбооны Худалдаа хөгжлийн банкин дахь /450014950/ тоот төгрөгийн дансанд байршуулсан байх.
Дэлгэрэнгүй мэдээлэл асууж тодруулах зүйл байвал МУССХолбооны Ажлын Алба ЕНБД-тай холбогдоно уу.
 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.