Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнийг хууль зөрчиж бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Сахилгын хороо нь авч хэлэлцэнэ

Улсын Дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнийг шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчиж  алдаа хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Шүүхийн Сахилгын хорооны хурлаар авч хэлэлцэн шалгахаар болжээ.

Шүүгч П.Соёл-Эрдэнэ нь иргэний гаргасан хуулийн зүйл заалтыг тайлбарлуулах хүсэлтэд хариу өгөхдөө Улсын Дээд шүүхийн захиргааны танхимаар хэлэлцэж шийдвэрлээгүй асуудлыг албан бичигтээ тусгаж, бусдад давуу байдлыг бий болгосон байж болзошгүй гэх гомдлоор  шалгагдахаар болсон юм. 

Тодруулбал, “БЦ” /Компанийн нэрний товчлол/ ХХК-иас Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандан “Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131.1 дэх хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргуулахаар ханджээ. Шүүгч П.Соёл-Эрдэнэ нь уг компанийн хүсэлтэд хариу өгөхдөө 2018 оны өөр компанийн нэхэмжлэлтэй хэргийн гаргасан шийдвэрийг дурдаж “Адил төрлийн маргаанд адилтган хэрэглэх боломжтой” гэсэн утга бүхий хариу өгсөн байна. Гэтэл уг хэрэгтэй холбоотойгоор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар “Хууль тайлбарлахгүй” гэдэг саналыг танхимын шүүгчид дэмжсэн байтал шүүгч П.Соёл-Эрдэнэ нь шүүх танхимын шүүгчдийн гаргасан саналыг үл хэрэгсэж, дур мэдэн 2018 оны хаа хамаагүй хэргийн шийдвэрийг дурдаж, адилтган үзнэ гэсэн утга бүхий бичиг гаргаж өгсөн нь зориуд санаатайгаар бусдад давуу байдлыг олгосон гэсэн хардлагыг илэрхий төрүүлэхээр байгаа юм.

Учир нь шүүгч П.Cоёл-Эрдэнийн гаргасан хуулийн зөрчилтэй өнөөх бичиг нь эцэстээ Захиргааны хэргийн давж заалдах анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоход гол үндэслэл болж өгч, улмаар таван жилийн өмнө шийдэгдсэн хэргийг дахин сэргээн, хэлэлцэхэд хүргэж байна.

Ийнхүү шүүгч П.Соёл-Эрдэнэ нь  Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон шүүгчийн ёс зүйн дүрэм гэх мэт олон хуулийн заалт, дүрмийг  ноцтойгоор зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгагдахаар болжээ.

Дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэтэй холбоотой Сахилгын хорооны хурал энэ лхагва гаригт буюу зургадугаар сарын 08-ны өдөр болно. Сүүлийн үед нэр хүнд нь өсч, шударга шийдвэр гаргаж байгаа хэмээн иргэдээс магтаал сонсох болсон Дээд шүүх  алдаа гаргасан  шүүгчдээ хариуцлага тооцож чадах эсэхийг харах л үлдлээ.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.