Уншиж байна...
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлооAI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаЯпоны эзэн хаан, хатан хаан долдугаар сарын эхээр Монголд айлчилнаХоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчиноХүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүйВашингтон хотод газардах гэж байсан зорчигч тээврийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолджээНийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаОлон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан зарлагдлааОлон улсын шуудан илгээмжээр дамжуулан мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларнаНидерландад бүлэг хулгайч нар 2500 жилийн настай алтан дуулга болон бусад эртний эдлэлийг тоножээФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнц
2022 оны ургац хураалтад Имартын хамт олон оролцлоо

Имартчууд Тогтвортой хөгжлийн бодлогын Хариуцлагатай хэрэглээг дэмжих зорилтын хүрээнд нийгэмд болон ажилтнууддаа чиглэсэн олон үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг. Мөн 6 жилийн өмнө анхны салбар дэлгүүрээ нээсэн үеэс эхлэн үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийг бүх талаараа хамтран ажилласан. Энэ зорилгын хүрээнд өнгөрөгч амралтын өдрүүдэд Имартын хамт олон Сэлэнгэ аймгийн Баянгол сумд байрлах Бялхам Ивээл ХХК хүлэмжний аж ахуйд помипор хураахааас гадна  зэрлэг ургамлыг хадаж цэвэрлэсэн. Мөн тус аймгийн Мандал суманд байрлах "Эрдэнэ Энх" ХХК-н эрт ургацын 10 гаруй тонн төмсийг хураасан байна.

Имарт нь томоохон тариалан эрхлэгчид болон 30 гаруй хүлэмжийн аж ахуйтай тогтмол хамтран ажилладаг тул шинэхэн, органик нарийн ногоо, хүнсний ногоог үйлчлүүлэгч та бүхэнд жилийн 4-н улирлын турш худалдаалдаг юм.

Монгол орны газарзүй, цаг уурын нөхцөлд жимс, үндэст ногоо, нарийн ногооны сортыг асар их хүч хөдөлмөрөөр нутагшуулж Имартын хэрэглэгчдэд эрүүл хүнсийг нийлүүлэх боломжийг олгосон хүлэмжийн бизнес эрхлэгчид, тариаланчид та бүхэнд баярлалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.