Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт Нью-Йорк хотноо боллоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын 21 дэх удаагийн уулзалт Нью-Йорк хотноо энэ 9 дүгээр сарын 22-ны өдөр болов.

Уулзалтад ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нар, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Ч.Көрөси, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч А.Мохаммед, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Р.Фатима нар болон транзит орнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

“КОВИД-19 цар тахлын дараа Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хуралд бэлтгэх нь” сэдвийн дор болсон энэхүү уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож үг хэлэв.

Сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ КОВИД-19 цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, сүүлийн үед тулгамдаж буй хүнс, эрчим хүч, санхүүгийн хямрал нь ДГХБО-ын эдийн засгийн эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж, Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг удаашруулах төлөвтэй байгааг дурдаж, цар тахлын хор уршгийг даван туулах, хөгжлийн үйл явцыг гольдролд нь оруулахын тулд зөв бодлого хэрэгжүүлж, хүчээ нэгтгэн, харилцан туршлага солилцон, хөгжлийн түншүүд, транзит улсууд, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны орнууд, хувийн хэвшил, сангуудтай хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэлээ.

Мөн тэрээр Монгол Улсын эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн төлөв байдал, бэрхшээл, сургамж, Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулан, Улаанбаатарт төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, бэхжүүлэхийн төлөө урьдын адил идэвхтэй хамтран ажиллахыг гишүүн улсууд, хөгжлийн  түншүүд, оролцогч бусад талд уриалав.

ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаас КОВИД-19 цар тахлын хохирол, гамшгаас ДГХБО-ын эдийн засгийг сэргээх, Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, Замын зураглалыг эрчимтэй хэрэгжүүлж дуусгах, ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэлийг хангахад чиглэсэн зөвлөмж, арга хэмжээнүүдийг тусгасан тунхаглалыг батлав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.