Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Ноён ууланд олгосон 12 лицензийг цуцлах уу?

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших "Ноён уул"-ыг тусгай хамгаалалтад авахдаа Дархан цаазат газар болгон ангилал ахиулахаар шийдвэрлэсэн. Ноён уул орчмын газрыг Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1995 оны зургадугаар сарын 29-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Монголын эртний Хүннүгийн үеийн түүхийн ул мөр болох булш, эд агуурсыг хадгалсан Ноён уулыг түүх соёлын дурсгалт газар болгон хамгаалах зорилгоор аймгийн  тусгай хэрэгцээт газарт авсан байдаг.

Гэтэл орон нутгийн тусгай хамгаалалтад авснаас хойш ашигт малтмалын 12 тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат Ноён уул орчимд олгогдсон ашигт малтмалын 12 тусгай зөвшөөрлийн олголт, бүрдүүлсэн бичиг баримт хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул асуудлыг хуулийн дагуу шалгаж өгөх хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлжээ.

“Сентерра гоулд”, “Гацуурт”, “Уран”, “Сонгоулд”, “Лучеро” гэсэн таван ААН дээр буй 12 лиценз бий. Гол асуудал нь 1995 онд  гадна талаар нь хүрээлсэн 21600 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар хилийн бүс тогтоосон байхад лиценз давхардаж олгосон хэрэг гарсан. Иймд хууль хяналтын байгууллагад шалгуулна. Тухайлбал, энэ бүс дотор хууль зөрчин лиценз олгогдсон байх магадлалтай байгаа юм. Үүнийг шалгаж тогтоох хүсэлтийг яамны сайд гаргажээ.

Дашрамд дурдахад, Сэлэнгэ аймагт залуу нарс, хусан ойг хядаж там болгох үндсийг тавьсан алт олборлох 92 тусгай зөвшөөрлийг Ерөө сумын засаг дарга М.Ганбаатар олгосон байдаг. Түүнийг энэ асуудлаар баривчлан саатуулж, шалгаж эхэлсэн байна. Уг хэргийг  цагдаагаас АТГ-т шилжүүлж шалгуулахаар болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
197846.118.159.4
generic canadian viagra canadian pharmacies canadian pharmacies online
2019/09/26
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.