Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Таймс” сонинд  “но” нь дэлгэгдсэн  Даниел Кавчински Монголд юу хийж явна вэ?

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улс (ИБУИНХУ)-ын Парламентын гишүүн Даниел Кавчинскитэй холбоотой нэгэн ноцтой мэдээлэл Английн өдөр тутмын гол хэвлэл болох “Таймс” сонинд нийтлэгджээ. /Тус сонины линкийг хавсаргав/ 

Уг нийтлэлд парламентын гишүүн Даниел Кавчински нь албан тушаалаа ашиглан гадны улс орны уул уурхайн компаниудаас 250 гаруй  мянган  фунт стерлинг  буюу тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх шагнал авсан гэх мэдээлэл гарчээ. Түүнийг гадны уул уурхайн компаниас өндөр цалин авч тэдний ашиг сонирхлыг ядуу буурай орнуудад лобби хийх замаар гүйцэлдүүлдэг байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байцаасан байна. Мөн “Таймс” сонинд Даниел Кавчински нь Монголын уул уурхайн салбарын төлөөлөгчидтэй  уулзалт хийсэн гэх мэдээлэл нь анхаарал татахаар байна.

Сонирхолтой нь Даниел Кавчински нь манай Монголтой холбоотой ажилладаг бөгөөд Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Монгол Улсыг хариуцсан худалдааны элч төлөөлөгчөөр ажилладаг. Түүнчлэн саяхан дуулиантайгаар буусан Английн Ерөнхий сайд асан Борис Жонсонтой гүн нягт холбоотой ажилладаг, түүний тавьсан хүн гэгддэг. Борис Жонсоныг кабинетын бүх  сайд  нь эсэргүүцэж ажлаа хаяж огцорсноор Жонсон Ерөнхий сайдын албанаасаа Английн түүхэнд байгаагүйгээр шившигтэйгээр буухад хүрсэн. Ийм хүний тавиул гэх Английн парламентын гишүүн Даниел Кавчински гадны улс орны уул уурхайн компаниас хууль бус мөнгө авсан байж болзошгүй хэрэгт холбогдож байцаагдсан  бөгөөд тэрээр энэ талаараа уучлалт гуйсан юм. Яг энэ мөчид Монголд ирчихсэн   Улаанбаатар хотын даргатай албан уулзалт хийж байна гэх мэдээлэл нь тавигджээ.

Гадны уул уурхайн компанид зөвлөгөө өгөх нэрийдлээр 250 гаруй мянган фунт стерлинг хууль бусаар олсон гэж “Таймс” сонинд бичигдэж буй Даниел Кавчински нь Монголд ямар зорилготой явна вэ гэдэг нь бас анхаарал татаж байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.