Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаанд зориулж тус бүр 30 сая төгрөг олгожээ
Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг ээлжит хурлаа зохион байгууллаа. Тус хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал, Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир, Хавдар Судлалийн Үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Хүрэлсүх нар оролцлоо. 
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Засгийн газрын "Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв"-д иргэдээс ирүүлсэн санал гомдол, талархлыг танилцууллаа. Тэрээр "Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 10 дугаар сарын 01-27-ны өдрүүдэд нийт 201 иргэн хандаж, эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал, хүсэлт, талархлаа илэрхийлсэн бол 126 иргэний өргөдөл, гомдолд хуулийн хугацаанд хариу өгч, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 62.6 хувьтай байна. 
Нийт хандсан иргэдийн 50 хувь нь гомдол, 3.9 хувь нь санал, 7.1 хувь нь хүсэлт, 38.8 хувь нь талархал илэрхийлж хандсан. Иргэдээс Улсын гуравдугаар төв эмнэлэгт 20 буюу хамгийн их талархал ирсэн бол дараа нь ХСҮТ, ЭХЭМҮТ-д талархлаа илэрхийлсэн байна. Өмнөх сартай харьцуулбал эрүүл мэндийн салбартай холбоотойгоор хандсан иргэдийн тоо 30.4 хувь буурсан үзүүлэлттэй гарсан. 

Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар харвал:
  • Эрүүл мэндийн яам-23.4%
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв-19.5%
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-18.2%
  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг-10.4%
  • Гэмтэл согог судлалын үндэсний төв-6.5%
  • “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-5.2%
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг-5.2%
  • Эрүүл мэндийн хөгжлийн төв-3.9%
  • Амгалан амаржих газар ТМЭ-2.5%
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг-2.5%
  • Хавдар судлалын үндэсний төв-1.2%
  • Хүүхдийн төв сувилал-1.3%
 
Шийдвэрлэсэн өргөдөл,  гомдлыг агуулгаар нь харвал:
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой-35.0%
  • Эмнэлгийн хүлээгдэл, эмнэлэгт үзлэгийн цаг захиалах-14.2%
  • Эмч, эмнэлгийн ажилтны харилцаа, хандлагатай холбоотой-12.9%
  • Санхүү, эрүүл мэндийн даатгал, хөрөнгө оруулалттай холбоотой-11.6%
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, чанартай холбоотой-9.0%
  • Бусад-7.7%
  • Эрүүл мэндийн байгууллагын авто зогсоолтой холбоотой-7.7%
  • Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгтэй холбоотой-1.2%
 
Дээрх өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг иргэн бүртэй утсаар холбогдон шийдвэрлэж, зохих арга хэмжээг авч ажилласан.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.