Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Л.Мөнхбат: МҮИС гэсэн боловсролын салбар дахь оюуны брэнд хамт олны бүтээсэн 25 жилийн хөдөлмөр юм

Сүүлийн жилүүдэд төрийн нэрэн дор хувийн хэвшлийг дарамталдаг, бизнесийн үйл ажиллагаанд нь хууль бусаар шууд саад тээг хийдэг, бүтээгдэхүүн үйлчилгээг нь үнэгүйдүүлдэх явдал цөөнгүй гарах болсон. Үүний нэг жишээ нь Монголын Үндэсний их сургуулийн нэртэй холбоотой асуудал юм.

МҮИС бол энэ нэрээ 20 гаруй жилийн хөдөлмөрөөр брэнд болгон хөгжүүлж эдүгээ Монгол Улсын урдаа барих хувийн сургуулиудын нэг болсон. Тиймдээ ч өнөөдөр “Монголын хамгийн том их сургууль” гэж ард түмэн хүлээн зөвшөөрч, мэддэг болсон байна. Өөрөөр хэлбэл Монголын Үндэсний их сургууль гэсэн нэр бол улсдаа тодорсон олон улсад танигдсан брэнд нэртэй сургууль юм.

Энэ талаар МҮИС-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр... “Үнэ цэнийг бүтээж, бий болгосон брэндийг зүгээр нэг үг, үсэг шиг ойлгож болохгүй. МҮИС гэсэн боловсролын салбар дахь оюуны брэнд бүтээсэн 25 жилийн хамт олны хөдөлмөр бий. Тиймээс салбарын сайдыг ч бас 25 жил бүтээсэн оюуны брэндийг маань яриасай, ийм байр сууринаас хандаасай гэж хүсэж байгаа” гэжээ.

МҮИС-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат хэлэхдээ “Гадны улс орнууд боловсролыг хөгжлийн нэг зүгт харж дэмжиж байна. Боловсролоор дамжуулж өөрсдийнхөө соёл, технологи, эдийн засаг, худалдааны гарцыг дэлхийд гаргаж байна. Монгол Улс ч гэсэн их, дээд сургуулиудаа яг ингэж хардаг болоосой гэж хүсдэг. Их сургууль зөвхөн ном уншдаг газар биш Монголын соёлыг дэлхийд түгээдэг, Монголын боловсролоор дамжуулж худалдаа эдийн засгийн боломжийг бий болгодог газар гэж хараасай гэж хүсэж байна” гэдгийг дурдаад үүссэн асуудлыг зөвшилцлийн замаар хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэж байна” гэсэн байна.

Ийнхүү манай улс 20  гаруй жил болсон их сургуулийн нэрийг өөрчил гэж тулгаж буй  асуудлаас харахад брэнд бий болгож болохгүй хэрэг үү гэж бодогдохоор байна. Ганцхан энэ жишээнээс харахад л хууль эрхзүй, маргаан, бизнесийг бий болгох орчин нөхцөл талаасаа манай улс ямар ч тодорхойгүй, ойлгомжгүй байгаа нь харагдаж байна.

Э.МӨНХ

Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.