Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Элчин сайд П.Сэргэлэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Эрхэм дээд Хунтайж Шейх Мишаль Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахт Итгэмжлэх жуух бичгээ Аль-Баяан ордонд 2022 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр өргөн барилаа.

Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотно мэндчилгээг Кувейтийн Хунтайжид уламжилж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа худалдаа, засаг, соёлын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө  идэвх зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн, ирэх онд Монголын соёлын өдрүүдийг Эль-Кувейт хотноо зохион байгуулах, Монголоос Кувейт руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох зэрэг томоохон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэмдэглэв.

Хунтайж Шейх Мишаль Аль-Сабах Монгол Улсаас Кувейт Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд шинэ Элчин сайдын ажиллах хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Чингэхдээ, Кувейт Улс Монгол Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.