Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлье
Хумхаа өвчин нь эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, Anopheles төрлийн шумуулаар дамжин халдварладаг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдгээр голчлон илэрдэг зоонозын хурц халдварт өвчин.  Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын 2015 оны мэдээгээр дэлхийн 90 гаруй улс оронд хумхаа  өвчнийг дамжуулагч  шумуул тархаж, дэлхийн хүн амын тэн хагас нь хумхаагийн эрсдэлт нутагт амьдарч, 224 сая тохиолдол бүртгэгджээ. 2007 оноос хойш жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны өдрийг хумхаа өвчинтэй тэмцэх өдөр болгон Дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн.  2022 онд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас тус өдрийг “Инновацийг ашиглаж хумхаа өвчний өвчлөл, нас баралтыг бууруулая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол оронд  хумхаагийн халдвар дамжуулагч шумуул тархсан, халдварын эрсдэл үүсч болзошгүй талаар зарим судлаачид тэмдэглэсэн байдаг. 2009-2021 онд хумхаагийн өвчний 17 зөөвөрлөгдсөн  тохиолдол, 1 нас баралт бүртгэгдсэн нь хумхаагийн голомтот нутаг болох Энэтхэг, Солонгос улсад сурч, ажиллаж, амьдардаг, аялсан зорчсон, Африкын бүс нутгийн Конго, Мали, Нигери, Сьерра-Леоне, Кот-Дивуар, Гана, Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд болон ашигт малтмал, газрын тос олборлох үйл ажиллагаанд оролцсон, шумуулд хазуулсан өгүүлэмжтэй байсан.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
  • Хумхаа өвчнийг дамжуулагч шумуулд хазуулахаас сэргийлж, урт ханцуйтай хувцас өмсөх, шумуул үргээгч бодисыг хэрэглэх, орон байрны хаалга, цонх, орондоо шумуулаас хамгаалах тор татах;
  • Шумуул үржих нөхцөлийг таслан зогсоох буюу тогтонги ус үүсэхээс сэргийлэх, усны савыг тагтай байлгах;
  • Хумхаа өвчний эрсдэл бүхий бүс нутагт зорчихдоо эрүүл мэндийн байгууллагад хандан мэдээлэл авах, хумхаагийн үүсгэгч шимэгч дарангуйлах эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх;
  •  
  •  
  •  
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.